П.АМГАЛАН
Нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын төвшин нэмэгдэж байна. Тодруулбал, Өмнөговийн баруун, Говь-Алтай, Дорноговийн өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна. Харин Ховд, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд, Архангай, Хөвсгөлийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Төв аймаг болон Дорнодын баруун болон өмнөд хэгээр хуурайшилт их байна. Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж:www.zms.mn