П.БАЯР

Сингапур улсын Kallang бүсэд дөрөвдүгээр сарын 1-5-ны өдөр зохион байгуулагдах “FIBA 3x3 Asia Cup 2026”  тэмцээнд оролцох манай улсын  3x3 шигшээ баг тус улсыг зорилоо. Тэмцээнд 43 орны тамирчид өрсөлдөх бөгөөд  урьдчилсан шатны тоглолтод Филиппин, Тайланд, БНСУ, Вьетнам, Энэтхэг, Казахстан, Малайз зэрэг 20 гаруй багууд өрсөлдөхөөр болсон билээ.Эдгээр багуудаас хэсэг бүрийн аварга баг топ багуудтай сүүлийн шатанд тоглох эрхийг авах юм. Харин манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлэх бөгөөд  эрэгтэй баг “А” хэсэгт, эмэгтэй баг “В” хэсэгт багтсан байна.

Эх сурвалж:www.zms.mn