П.АМГАЛАН

Монголын нэрт хөгжмийн зохиолч, хийлч, удирдаач, сурган хүмүүжүүлэгч, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулуун агсны нэрэмжит  өсвөрийн хөгжимчдийн олон улсын XII уралдаан дөрөвдүгээр сарын 3-13-нд Монгол Улсын Консерваторын концертын танхимд болно. Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийн залгамж үеийг бэлтгэх, авьяас чадварыг хөгжүүлэх, сэтгэлзүй болон техник ур чадварыг дэмжих зорилготой уг уралдааныг таван төрлийн хөгжмөөр таван ангилалд  зохион байгуулах аж. Мөн уралдааны гала  тоглолт  дөрөвдүгээр сарын 13-нд 18.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа болно.

Эх сурвалж:www.zms.mn