П.АМГАЛАН
2026 оны гуравдугаар сарын 21-нд Кызыл хотод Монгол, Оросын Зэвсэгт хүчний шигшээ багуудын хооронд олон улсын тулааны спортын уулзалтыг манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан армийн спортын шилдэг тамирчдыг нэгтгэн зохион байгуулагдсан байна. Хоёр орныг төлөөлөн оролцсон олон улсын хэмжээний цолтой тамирчид медальтнууд, дэлхийн болон тивийн аварга, үндэсний томоохон тэмцээнүүдийн ялагчид Кызыл хотын “Субедей” спорт цогцолборт грек-римийн бөх, чөлөөт бөх, жүдо, самбо, сүмо, үндэсний бөх гэсэн 6 төрлийн тулааны спортоор өрсөлджээ. ОХУ-ын багийн нэлээд хэсгийг 55 дугаар тусгай гвардийн мотобуудлагын бригадын спортын ротын цэргийн алба хаагчид бүрдүүлсэн бол Монголын багийг тус улсын Зэвсэгт хүчний 30 орчим шилдэг тамирчин төлөөлсөн байна. Олон үзэгчдийн анхаарлыг татсан энэхүү тэмцээн нь спортоор дамжуулан Монгол, Оросын найрсаг харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан онцлох үйл явдал боллоо хэмээн зохион байгуулагчид онцлон тэмдэглэжээ.



Эх сурвалж:www.zms.mn