П.Лхагва
Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагад 2026-2027 оны хичээлийн жилд дэд бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноог нэгдүгээр болгохоор тусгасан Боловсролын сайдын тушаал гарчээ. Энэхүү тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дээд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, 18.5, 18.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна. Түүнчлэн бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноог хоёрдугаар хавсралт ёсоор тус тус тогтоохоор болжээ.
Мөн орон нутагт сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага болон дээд. боловсролын сургалтын байгууллага орон нутаг дахь харьяа салбар сургуульд 2026-2027 оны хичээлийн жил дэд бакалавр болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэхэд баримтлах элсэлтийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноог 430 байхаар тогтоожээ. 