Б.ЖАВХЛАН

Төрийн байгууллагын коридорт орогнож, өөрийгөө ажиллаж байгаа мэтээр итгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчиллаа. Тодруулбал, Хөнгөлөлттэй орон сууцны зээлт хамруулж өгнө хэмээн бусдыг залилж 90 сая төгрөгийн бодит хохирол учруулжээ. Мөн иргэдээс байрны урьдчилгаа хэмээн 300 сая төгрөг авахаар тохиролцсон иргэн С-ыг мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын эрүүгийн цагдаагийн алба хаагчид олж тогтоон баривчиллаа. 

Тухайн этгээд өмнө нь ажиллаж байсан байгууллагынхаа коридорт нууцаар орогнож өөрийгөө тус төрийн байгууллагад аудитороор ажилладаг гэж бусдад танилцуулж зохиомол байдлыг зориудаар бий болгон баримт бичиг хуурамчаар үйлдэн гадаадыг хөрөнгө оруулалттай, тусгай нөхцөлтэй орон сууцны зээлд хамруулж өгнө гэх үйлдлийн аргаар гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон байна.  Уг этгээдтэй холбоотой үйлдэл холбогдлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. 

Энэ мэт зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэдийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна. 

Иймд та бүхэн алив төрлийн ашигтай санал ирсэн тохиолдолд сайтар нягталж шалгахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэйтэмцн чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж буй тул гэмт үйлдлээс татгалзахыг анхааруулж байна.