Т.Мичидмаа
Монгол бөхийн дэвжээнд хүч, ухаан, нөхөрлөлийн жишээг харуулж яваа хоёр хүчтэн бол улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар нар юм. Тэдний хувьд өнөөдөр онцгой өдөр тохиож байна. Нэг жил, нэг өдөр хорвоод мэндэлсэн хоёр бөх хожим ижил цол хүртэж, нэгэн дэвжээн дээр барилдаж нэрээ дуурсгана гэдэг нь ховор тохиолдол юм.
Хоёул ижил цолтой, ижил зорилгын төлөө барилдаж, монгол бөхийн жудаг, ёс заншлыг эрхэмлэн авч яваа тэд ялалтын баярыг хамтдаа хуваалцаж, ялагдлын мөчид ч нэгнээ түшдэг нөхөрлөл нь монгол бөхийн жудаг, хүн чанарын тод илэрхийлэл.
Арын сайхан хангай нутгаас төрсөн О.Мөнх-Эрдэнэ нь уран барилдаан, тэсвэр хатуужлаараа олны талархлыг хүлээж ирсэн бол Б.Зоригтбаатар нь дайчин, шийдэмгий барилдаанаараа “цахилгаан Зоригоо” хэмээн бөхөд хайртай монгол түмэндээ хүнлэгдсэн билээ.
Төрсөн өдөр нь тохиож буй О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар нарт эрүүл энх, аз жаргалыг хүсэж монгол бөхийн босоо хийморь үргэлж ивээж явахыг ерөөе.
Эх сурвалж:www.zms.mn