Ираны эсрэг АНУ-Израйлийн хийж байгаа дайны улмаас Оросын газрын тосны импортод бүрэн хориг тавих төлөвлөгөөнд асуудал үүссэн гэж Италийн L'AntiDiplomatico сонинд мэдээлсэнийг оросын хэвлэлүүд иш татжээ.
Персийн буланд үүсээд байгаа дайн, хямрал нь Европын холбооны оросын эсрэг төлөвлөгөөг нураасан" гэж уг хэвлэлийн мэдээнд тэмдэглэжээ. Ингэснээр дөрөвдүгээр сарын 15-нд болох байсан "Оросын газрын тосны импортыг бүрэн бөгөөд эцсийн байдлаар хориглох" тухай хэлэлцүүлэг хойшилсон гэж нийтлэлд дурджээ.
Түүнчлэн, Брюсселийн шийдвэрт тус байгууллагын гишүүдийн дунд газрын тосны нийлүүлэлтийн талаарх хуваагдал ихээхэн нөлөөлж байгаа аж. Тодруулбал, Унгар, Словак улс нь “Дружба” хоолойгоор дамжуулан газрын тос хүлээн авсаар байна.
Европын холбооны удирдлагууд удаа дараа Персийн булангийн газрын тосны нийлүүлэлтээс хамаарал багатай гэж мэдэгдэж байсан. Гэхдээ дэлхийн газрын тосны үнэ өсөх нь Европын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг тус холбооны гадаад хэргийн тэргүүн хүлээн зөвшөөрсөн гэж lenta.ru мэдээлсэн байна.
Эх сурвалж: zms.mn