Элчин сайдын яамны төлөөлөгчид 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монголын цэрэг-эх оронч төрийн бус байгууллага “Мөнхийн үнэнч анд нөхөд” ТББ-тай хамтран Дундговь аймгийн Орон нутгийн судлах музей (Мандалговь хот)-д “Фронт Цэгмидийн танхим”-ын нээлтийн ёслолд оролцов.

Арга хэмжээнд “Фронт” Цэгмид өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцов.

Танхимд С.Цэгмидийн 1943 онд фронтод явсан үеийн болон Москвад 2025 онд Ялалтын 80 жилийн парадад оролцсон дурсгалын гэрэл зургууд, хүндэт жуух бичиг, шагналууд, түүний домогт түүхэн үүрэг гүйцэтгэж явсан үеийн бэлэг дурсгал, хувийн эд зүйлсийг үзмэр болгон дэлгэн толилуулсан байна.

Нээлтийн ёслолын дараа зочид музейн удирдлагатай уулзаж ярилцан, музейг өргөжүүлэх боломж болон Оросын талын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв.