Б.ЖАВХЛАН
Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх дөрөвдүгээр сарын 01-05-ны хооронд Сингапурт зохион байгуулна. "FIBA 3x3 Asia Cuр" тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй баг бэлтгэлдээ гарчээ. Багийн бүрэлдэхүүнд багтсан гавьяат тамирчин Н.Нандинхүсэл АНУ-аас ирж шигшээ багийн бэлтгэлдээ оржээ.
Энэ жилийн "FIBA 3x3 Asia Cup" тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нараас гадна Б.Болор-Эрдэнэ, Ц.Болорцэцэг нарын найман тамирчин багтсан байна.
Азийн аваргын тэмцээний чансааны 2-т бичигдэж байгаа Монголын шигшээ баг "B" хэсгийг тэргүүлж Шинэ Зеланд болон урьдчилсан хэсгээс шалгарсан багуудтай нэг хэсэгт багтлаа.