Б.ЖАВХЛАН
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант баг "Тохойн бууц" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2026.03.19/ 22:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн эзэмшлийн дөрвөн ханатай гэр шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн О /67 настай, эмэгтэй/ бүтэн биеийн 90 хувийн түлэгдэлтэй, хүү А /31 настай, эрэгтэй/ хоёр гар сарвуу 20 хувь түлэгдсэн байсныг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүлээлгэн өгсөн байна.