Т.Мичидмаа
Гэрэл зургийг Р.Оюун
Төрийн сүлдээ өөрчилье уриан дор “Дэлхийн Зургийн Спорт хороо” НҮТББ-ын тэргүүн Л.Өнөрчимэг, “Эв эетэй монгол бахархалт эхчүүд” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал С.Отгонцэцэг, иргэн Х.Батаа нар мэдэгдэл хийлээ. Иргэн Х.Батаа “Монгол улсын төрийн сүлдийг хуучнаар нь байлгая. Энэ үед Монголчуудын амьдрал ахуй дээшилсэн үе байсан. Тиймээс одоо байгааг өөрчлөхийг манай үеийнхэн бүгд хүсэж байна” гэв НҮТББ-ын Гүйцэтгэх захирал С.Отгонцэцэг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий Сайд Г.Занданшатар болон УИХ-ын 126 гишүүдэд хүсэлт гаргахаар болжээ. Тус хүсэлтэд Монгол төрийн их цагаан туг нь 9 элч сүлд, нэг гол сүлд байдаг. 1992 оноос хойш 8 элч туг болсныг энэ жил “Дэлхийн адууны өдөр” зохиож буйтай холбон нэг элч сүлдээ нэмэх. Мөн 1960-1991 оны үеүүдэд байсан Монгол эр хүн морьтойгоо төрийн сүлдэндээ байрласан хуучин сүлдийг буцааж залах. “Чингис хааны өв соёлын хүрээлэн”-г татан буулгах. Морин хуурын чуулгыг Морин хуур найрал хөгжим болгон өргөжүүлснийг цомхотгох. Чингис хааны эш хөргийг архи согтууруулах ундааны шошгонд оруулахыг хориглох. Сүнсний баярыг Монгол Улсын нутаг дэвсгэрт тэмдэглэхийг хориглох зэрэг багтжээ. Мөн Л.Өнөрчимэг Монгол Улсын ерөнхийлөгчид хандан эрх мэдэл, хууль дүрмээ ашиглан шүүмжлэл дагуулж буй төрийн сүлдийг засаж сайжруулах, хөгжүүлэхийг хүслээ. 2019 онд төрийн ордонд болсон хэлэлцүүлэг дээр өөрийн шинэчлэн зурсан Төрийн Сүлдийг Ерөнхий Сайд асан Л.Оюун-Эрдэнэд танилцуулж байжээ. Тэрээр 1992 оноос хойш “Төрийн Сүлдийг өөрчил” гэж тэмцэж байгаа аж.
Эх сурвалж:zms.mn