Б.ЖАВХЛАН
Архангай аймаг, Ихтамир сум Хөхнуур багийн “Хойд гол” гэдэг газар ойн гал түймэр гарчээ. Онцгой байдлын ерөнхий газар түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 18:50 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ихтамир сумын Мэргэжлийн ангийнхан, "Хангай нурууны байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.