Б.ЖАВХЛАН

БНХАУ-ын Шиамен хотод 10 өдрийн “Xiamem 10 day race” гүйлтийн тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Уг тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсаас дэлхийн хэт холын гүйлтийн аварга Б.Буджаргал оролцож хоёрдугаар байр эзэллээ. Тэрээр 10 хоног буюу 240 цагийн турш тасралтгүй гүйлтэд 1206 км замыг туулжээ. Энэ тэмцээнд БНХАУ-ын тамирчин түрүүлсэн байна. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд Л.Гандолгор амжилттай оролцлоо.

Дэлхийн хэт холын гүйлтийн аварга Б.Буджаргал энэ оны тэмцээнээ Хятадын 10 хоногийн гүйлтээр эхлүүллээ. Тэрээр 2026 онд дахин олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа аж.