Б.ЖАВХЛАН

Олон улсын жүдо бөхийн холбооноос энэ долоо хоногт шинэчлэгдсэн чансааг гаргалаа. Энэ чансааг Австрийн “Гран-при” тэмцээний дараа гаргажээ.

Манай эмэгтэй жүдочдоос 63 кг-д ДАШТ-ий хүрэл медаль Б.Ганхайч дөрөвт бичигдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Мөн энэ жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн наймдугаар байрт бичигдлээ. Харин олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Б.Баасанхүү 48 кг-д 14-р байраар чансаалагдлаа.

Эмэгтэй жүдочид:

48 кг-д 10-р байр Г.Наранцэцэг, 14-р байр Б.Баасанхүү, 19-р байр Ж.Анударь, 64-р байр А.Мишээл

52 кг-д 11-р байр Б.Хорлоодой, 22-р байр М.Нандин-Эрдэнэ, 28-р байр Л.Сосорбарам, 30-р байр Б.Уранзаяа

57 кг-д 33-р байр Л.Энхрийлэн, 34-р байр Т.Ариунзаяа, 50-р байр Л.Сосорбарам, 54-р байр М.Ичинхорлоо

63 кг-д 4-р байр Б.Ганхайч, 8-р байр Л.Энхрийлэн, 78-р байр Х.Маралмаа

70 кг-д 40-р байр Д.Есүй, 42-р байр Б.Ням-Эрдэнэ, 108-р байр С.Лхагвадулам

78 кг-д 49-р байр О.Хүслэн, 102-р байр Ж.Урангоо

+78 кг-д 19-р байр А.Адьяасүрэн, 21-р байр Д.Номинзул