Бидний хэрэглэж байгаа ус бол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тогтоосон стандарт болон Монгол Улсын ундны усны стандарт MNS 0900:2018-ыг бүрэн хангаж байгаа гүний цэвэр цэнгэг ус юм.

Дэлхийд дээрх стандартыг хангаж байгаа усны үнэ өндөр байдаг төдийгүй хэрэглэсэн хэмжээнээс хамааран төлбөр нь нэмэгддэг.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын зөвлөмжөөр өрхийн ундны усанд төлөх зардал нь тухайн өрхийн нийт орлогын 5 хувиас доош байвал зохистой, бодит үнэ гэж үздэг.

Азийн өндөр хөгжилтэй орнууд болон Европын орнуудад усны өртгийг өрхийн орлогын 5 хувийн түвшинд барих бодлого хэрэгжүүлдэг.

Харин Монгол Улсад ихэнх өрхийн усны хэрэглээнд төлж байгаа төлбөр нь өрхийн орлогын 1 хувиас доош байна. Судалгаагаар нийт өрхийн 80 орчим хувь нь сардаа 20 орчим мянган төгрөг, бүр түүнээс ч бага зардлаар ундны усны хэрэглээгээ хангаж байна.

Тиймээс Улаанбаатар хотын иргэд бид дэлхийн хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан гүний цэнгэг усыг хамгийн боломжийн үнээр хэрэглэж байгаа азтай хүмүүс юм.