ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г.Эрэгзэн “Хамниган Арт” ХХК-ийн захирал С.Алтантүлхүүр нар гуравдугаар сарын 2-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, санал солилцлоо.
Уг гэрээний хүрээнд түүхэн тодорхой орон зай, цаг үеийн төлөөлөл болсон түүх соёлын үл хөдлөх дурсгал, олдвор хэрэглэгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, эрдэм шинжилгээ инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой гэж ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.
Эх сурвалж: zms.mn