Р.Оюун

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүссэний 113 жилийн ойг угтаж Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс салбарын хамгийн том чуулган МеМо-2026 /Media Mongolia/-г хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус чуулган нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж байгаа итгэлцэл, ёс зүй, хууль эрх зүйн орчин болон технологийн хөгжилд хөл нийлүүлэн чадавхжих, бизнесийн олон талт загвартай хараат бус, бие даасан байдлаа хамгаалах асуудлыг хэлэлцэж, шийдлийг санал болгох нэгдсэн талбар болгохоор зорьж байна. МеМо нь хэвлэл мэдээллийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь хэлэлцэж, шийдлийг санал болгон, мэргэжлийн, хараат бус, ёс зүйтэй ажилладаг редакцуудыг таниулж, олон нийтэд баталгаат мэдээллийг зөв эх сурвалжаас авах соёлыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Эх сурвалж www.zms.mn