Б.ЖАВХЛАН

Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст, нөгөөдөр Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -18...-23 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +1...-4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг байх бөгөөд цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. -10...-12 градус хүйтэн байна.