Тэд хариуцлага тооцож, бид хариу хүлээсэн Эпштэйний файлын эргэн тойронд

АНУ-ын Хууль зүйн яамнаас хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдан хоригдож байхдаа шоронд нас барсан Жеффри Эпштэйнтэй холбоотой гурван сая файлыг олон нийтэд ил болгосноос хойш дэлхий дахинаа шуугиан дэгдээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Ялангуяа дэлхийн тэргүүн баячууд, томоохон улс төрчид, нийгмийн нөлөө бүхий зүтгэлтнүүд, их сургуулийн профессор, дипломатчдыг хамарсан энэхүү үйл явдал нь олон нийтийн итгэл алдрах нэг томоохон шалтгаан болоод буй. Мэдээж энэхүү жигшүүрт гэмт хэрэгт нэр нь дурдагдсан болгон хамсаатан биш гэдгийг тодорхой дурдах нь зүйтэй. Тиймээс ч Эпштэйний файлуудад нэр нь дурдагдсан хүмүүс олон нийтээс уучлалт гуйж, зарим нь албан тушаалаасаа огцорсон бол зарим нь би огт холбоогүй хэмээн мэдэгдэл хийсээр байна. Гурван сая файл гэдэг маш их баримт учраас мөрдөн шалгах, холбоо хамаарлыг нягтлах ажиллагаа олон улсад үргэлжилсэн хэвээр байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

С.Хулан: Хүүхдэд гэрийн даалгавар хийх амархан гэсэн мэдрэмжийг өгөх нь чухал

Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд.  Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн бий. Сургуулийн босгыг дөнгөж алхаж, шинэ орчинтой танилцаж буй хүүхдүүдийн хувьд мөн шинэ ертөнц байдаг. Тиймээс  “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хүүхдийн сэтгэл зүйч, доктор С.Хуланг урьж, бага ангийн хүүхдийн сэтгэл зүйн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна

Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд нар салбараа самарч байгаа нь нууц биш.  Энэ хаврын улс төр жижиг намуудыг Засгаас гаргах асуудлаар өрнөж мэдэхээр байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.