Хятадын Шанхай хот дахь “Shanghai Shinmei Electric” үйлдвэрийн ажилчид бие засах хугацааг аймшиггүйгээр багасгах шийдвэр гаргасан удирдлагаа эсэргүүцэн арав орчим менежерийг жорлонд түгжин барьцаалсан байна. Шинэ журмаар ажилчид “00”-ийн өрөөнд хоёроос илүү минут байхыг хориглосон аж. Энэ журмыг нэг удаа зөрчвөл найман ам.доллараар торгоно, дахин зөрчвөл ажлаас халах хүртэл шийтгэл ногдуулна гэсэн байв. Ажилчид ийм хатуу журам байж таарахгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлж менежерүүдийг бараг хоёр өдөр жорлонд түгжин барьцаалжээ. Тэд санасандаа хүрч дээрх журмыг хүчингүй болгуулсны дээр цалингаа нэмүүлж чадсан байна.