Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн холбооны Жугамо нийгэмлэгийн ээлжит бүх гишүүдийн хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд болжээ. Хурлаар нийгэмлэгийн өмнөх жилүүдийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, цаашдын зорилгоо тодорхойлохоос гадна 2026-2028 онд ажиллах Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг сонгосон байна.

Удирдах зөвлөлийн сонгуульд нийт 18 нэр дэвшигчид өрсөлдсөнөөс олонхийн саналаар Удирдах зөвлөлд 11 гишүүн, бүх гишүүдийн саналаар Хяналтын зөвлөлд 5 гишүүн сонгогдожээ. Тус нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр М.Тулгат, дэд ерөнхийлөгчөөр З.Сугар, Б.Баярмаа болон Гүйцэтгэх захирлаар А.Гарьд нар тус тус томилогдсон байна.

Эх сурвалж: zms.mn