Хархорум хотын Захирагч Л.Халтар Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандантай албан уулзалт хийж, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үйл явцыг олон улсын түвшинд танилцуулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусган ажиллах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай холбох асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтаа Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн үе шат, мега төслүүдийг олон улсын зах зээлд сурталчлах, Хөрөнгө оруулалтын roadshow, форум, танилцуулга арга хэмжээ зохион байгуулах, Стратегийн салбарууд (дэд бүтэц, дата төв, өндөр технологи, чөлөөт бүс, аялал жуулчлал)-д чиглэсэн зорилтот хөрөнгө оруулагчидтай холбох,Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, мэдээллийн нэгдсэн платформ бий болгох асуудлуудыг хэлэлцэв.

Уулзалтад Худалдааг дэмжих хэлтсийн дарга О.Эрдэнэбаяр, Мэдээлэл, харилцааны хэлтсийн мэргэжилтэн Э.Энэрэл, Хархорум хотын Ерөнхий архитектор Ц.Баярбат болон холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.

Хархорум хотын Хот төлөвлөлт хөгжлийн бодлогын газрын дарга Б.Оюунбат, Хархорум хотын Мэдээлэл харилцаа холбоо сүлжээний төлөвлөлтийн мэргэжилтэн Г.Мөнх-эрдэнэ нар оролцсон байна ажлын албанаас мэдээлэв.

Эх сурвалж: zms.mn