Өмнөговь аймагт таван жилийн өмнө нээгдсэн ингэний ферм нь нийт 160 ингэтэй. Өнөөдрийн байдлаар 70 ингэ сааж байна. Нэг ингэнээс 2.5 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс 2-3 дахин их сүү авч байгаа юм байна. Тараг, ундаа, хуурай сүү зэрэг нийт найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Тус бүтээгдэхүүнүүд нь “Түмэн тэмээний баяр”-ын хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүнүүд байлаа.
Утас: 7575-8080, 88039749, 80118594








