Б.НЯМСҮРЭН
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлыг шүүх дараагийн хурал энэ сарын 19-нд болно. Түүнд баривчлах үйл явцад саад учруулсан гэх үндэслэлээр өнгөрсөн сарын сүүлээр болсон шүүх хурлаас таван жилийн ял оноосон. Харин энэ удаагийн шүүх хурал илүү ноцтой бөгөөд хатуу шийтгэл оноох магадлалтай юм. Учир нь түүнийг 2024 оны 12 дугаар сард албан утшаалаа хэтрүүлэн ашигласан, бослого үймээн зохион байгуулсан үндэслэлээр энэ удаа шүүх хурлыг явуулна. Бослого гэдэг нь тус улсын хуулиар хамгийн хүнд төрлийн гэмт хэрэгт тооцогддог учир тусгай прокурорууд Юнд бүх насаар хорих эсвэл цаазаар авах ял төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Тиймээс ч хэрэв түүнийг бослого үймээн зохион байгуулсан хэмээн шүүх үзвэл өмнөхөөс илүү хүнд ял оноож болзошгүй гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: zms.mn