Б.ЖАВХЛАН

2011 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс 2016 оны арван хоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн 10–15 насны хүүхдүүдэд Улаанбурхан, Улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж байгаа билээ. Энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээлээд байгаа юм. Тэгвэл энэхүү өвчний нэмэлт дархлаажуулалт хоёрдугаар сарын 16 хүртэл үргэлжилнэ. Дархлаажуулалтад хамрагдах бол төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, сум, өрхийн эрүүл мэндийн төв, салбар амбулатори, дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх боломжтой.