Б.ЖАВХЛАН

Цахим орчинд “...бага насны байж болзошгүй иргэд бусдыг хэл амаар доромжилж,  биед нь бүлэглэн халдаж байгаа” бичлэг нийтлэгдсэн. Дээрх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгажээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 7-ны өдөр иргэн О-г гэртээ байхад нь урд өмнө үерхэж байсан Х нь дуудан ирүүлж, хувийн таарамжгүй харилцааны улмаас бусадтай нийлэн, бие эрх чөлөөнд нь халдсан байна. Тус асуудлыг цагдаагийн байгууллага бүртгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.