Б.ЖАВХЛАН
Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн сорилго улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэлээ. Их шөвөгт "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.
Сар шинийн баярт зориулсан өсвөр болон ахмад бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болно.