Б.ЖАВХЛАН
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 13 аймгийн 22 суманд аюулт үзэгдэл, ослын 79 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, есөн иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргажээ. Нийт дуудлагын 70 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, долоо нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.