Монгол Улсын санаачилсан  “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн үндэсний нээлтийн арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо “Чингис хаан” үндэсний музейд боллоо. Тус арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран зохион байгуулав.

Эртнээс нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирэхдээ байгальтайгаа зохицон дөрвөн улиралдаа нутаг сэлгэн нүүж байгалиа хамгаалдаг. Өвөг дээдсээсээ уламжлан ирсэн ертөнцийг үзэх үзэл, зарчим, уламжлал, бэлчээр сэлгэх аргачлалаараа олон улсад үлгэр дууриал болох, өөрсдийгөө харуулах боломж ирж буйг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрлэгчдийн олон улсын жил 2026” үндэсний нээлтийн үеэр онцоллоо.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.2.6 № 25 (7767) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn