Баастын ЗОЛБАЯР

Амьдрал бол бүхэлдээ танин мэдэхүйн аян, үйл явц. Амьдрахын танин мэдэх үйл явц өөр бусад үй түмэн хүмүүсийн амьдарсан зоригдлуудаас илүү шинэ, үр дүнлэг байх нь тухайн хүний оюун санаа, шалгарлаас шууд хамаарна. Хорвоогийн бүх хүмүүс үнэн хэрэгтээ амь зууж л амьдралыг бардаг. Тэд өөрт ноогдсон, өөрийн чадах хөдөлмөрийнхөө бүтээмжээр  амьдарч, оюун санааны хувьд огт “амьдраагүйгээр” дэлхийгээс буцан оддог нь ямар ч хилсгүй билээ. Магадгүй тийм ч учраас, хүн амьдраад буцахдаа гурван зүйл хийх учиртайн нэг нь ном бичих, туурвихуйг нэрлэсэн байх  гэдгийг хөнгөн санамаар бодогддог. Гэхдээ, ямар нэг ном бичих, ямар ч байсан бичих  мэтээр ойлгох, үүрэгжих нь  ухамсаргүй тэнэглэл, туйлшралыг бий болгох нэн ойлгомжтой бөгөөд ном бичих, бүтээх гэдэг бол тухайн эрмэлзэгчийн  оюун санааныхаа хувьд эрүүл хүн болох анхны шалгалтаа өгч байгаа хэрэг. Чингээд мөнөөх  ном нь үлдэх хийгээд хог болох хоёр сонголтын дунд ирдэг. Үлдэх нь  ном болсоны илэрхийлэл. Ийм нэг номын тухай, зохиогчийн тухай бичих завшаан надад тохиолдож байна.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.2.5 № 24 (7766) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn