Ц.МЯГМАРБАЯР
Манай улс үлэг гүрвэлийн олдворуудаа таван удаагийн буцаан авалтаар АНУ-аас авчраад байна. Анхны үлэг гүрвэлийн олдворыг Ц.Оюунгэрэл БОАЖ-ын сайд байхдаа хөөцөлдөж авчирч байв. Харин УИХ-ын гишүүн Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа зургаан төрлийн 16 үлэг гүрвэлийн олдворыг 2024 оны хоёрдугаар сард эх орондоо авчирсан байдаг. Түүний Соёлын сайдаар ажиллахдаа хэлцлийг нь эхлүүлж амжилттай дуусгасан бас нэгэн олдворыг тун удахгүй Францаас авчрах гэж байна. Францын олдворын тухайд манай улс 2023 оноос албан ёсны хохирогчоор бүртгүүлж, мэргэжлийн өмгөөллийн багтай хамтран тууштай ажилласны үр дүнд Тарбозавр батаарын бүтэн араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улсад эргүүлэн олгох шийдвэрийг Францын Лион хотын шүүхээс гаргажээ. Энэ талаар Соёлын сайд асан Ч.Номин нүүр хуудсандаа дурдсан байсан. Эдгээр АНУ-аас татан авчирсан үлэг гүрвэлийн олдворуудын талаар Байгалийн Түүхийн Музейн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга палеонтологич Ж.Мягмарсүрэнгээс тодруулж ярилцсан юм.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.2.5 № 24 (7766) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn