Намайг Жоу Вэй Тин гэдэг. Би Өмнөд Хятадад төрсөн болохоор хойд зүгийн тал нутаг, элсэн цөлийг харахыг хүсэж, 3-4 жилийн өмнө Монголын эзэнт улс, Юань улсын түүхийг уншсаны дараа миний  энэ хүсэл улам хүчтэй болсон. Монгол Улсад аялахад ой хээр, тал нутаг, элсэн цөл, намаг зэрэг онцгой үзэгдлүүдийг харж болохыг мэдсэн. Монголд очиж, монгол ахуйг жинхэнэ утгаар нь мэдэрье гэж бодож байсан. Миний Монголд татагдаж байгаа зүйл бол үзэсгэлэнт байгаль төдийгүй Монголын ард түмний эгэл зочломтгой зан, гадаадын жуулчдыг хүлээн авдаг элэгсэг байдал нь юм. Тиймээс би Монгол Улсын хөгжилд байнга анхаарч, хэзээ нэгэн цагт тийшээ аялахыг мөрөөддөг байсан.

Ахлах сургууль төгсөөд ширүүн өрсөлдөөний үр дүнд би Бээжингийн Гадаад хэлний их сургуулийн монгол хэлний мэргэжлийн ангид амжилттай элсэн орсон.  Анхны жилээс эхлэн монгол хэлний дотоод, гадаад багш нар маань монгол хэл, соёлыг зааж, сургасан төдийгүй Монголын нийслэл, Монголын аялал жуулчлалын цөмийн нэг Хөвсгөл нуур, Монголын эзэнт улсын үеийн нийслэл Хархорин хот гэх мэт үндсэн мэдээллийг эндээс мэдсэн. Тэр цагаас хойш би Монголын аялал жуулчлалын газрууд болон цаг үеийн үйл явдлуудын талаар мэдээлэл цуглуулж, Хятадын үндэсний баярын амралтын үеэр 2024 оны аравдугаар сард Улаанбаатарт очиж, улмаар Хархорин болон Монгол улсын талаар олж мэдсэн зүйлээ бодитоор үзэж, зочлох мөрөөдлөө хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн төдийгүй монгол хэлээ шамдан сурсан.  Монголын амьдралыг гүн гүнзгий мэдрэхийн тулд нэг сарын турш хөтөч хийх ажлыг бас эхлүүлсэн.

Миний амьдардаг Хунань муж аравдугаар сард бороотой хэвээр байдаг ч аравдугаар сард Улаанбаатарт температурын зөрүү их байсан учраас илүү их зузаан хүрэм авчирсан. Улаанбаатарын гудамжууд хөл хөдөлгөөн ихтэй, машин явахад хүндрэлтэй, ялангуяа ачаалал ихтэй үед түгжрэл ихтэй байдгийг дотоодын сошиал программаас олж мэдсэн. Энэ хугацаанд Бээжин-Улаанбаатар чиглэлийн шөнийн нислэгийг тусгайлан захиалсан нь цагийг тодорхой хэмжээгээр хэмнэх боломжтой байсан. Би энэ удаад "Монголиан Эйрлайнс"-ийг тусгайлан сонгосон. Онгоцонд ороход онгоцны үйлчлэгч нар надтай монголоор мэндэлж, би ч гэсэн хариу мэндэлсэн. Би анх удаа тэдэнтэй харилцахдаа сурсан мэдлэгээ ашигласан нь өнгөн дээрээ тайван байсан ч дотроо аль хэдийн догдолж, сандарч байсан. Онгоцны үйлчилгээ сайн байсан төдийгүй тухтай байсан нь намайг маш их баярлуулж, улмаар энэ бол Монголын надад өгсөн анхны бэлэг хэмээн бодогдсон. Би Blue Sky Tower зочид буудалд буусан.

Улаанбаатар дахь миний анхны аялал Сүхбаатарын талбай байв. Би тэнд маш их догдолж, талбайд зураг авхуулах жуулчдын хамт байсан бөгөөд Сүхбаатарын талбай нь Монголын түүхэн дурсгалт барилга учраас зураг авхуулах хүмүүс олон байв. Бидний эргэн тойрон дахь цэцэглэн хөгжсөн хотын дүр зураг миний сэтгэлийг сэргээсэн юм. Мөн өндөр барилгууд, орчин үеийн архитектуртай, уламжлалт нүүдэлчин ард түмэн ч гэсэн уугуул амьдралын хэв маягаа эвдэж, хотод амьдрах боломжтой, байгалийн үзэсгэлэнт орчин нь хоттой маш төгс нийцэж чаджээ. Сүхбаатарын талбайн эргэн тойронд хоёр музей байдаг, нэг нь Чингис хааны, нөгөө нь Монголын үндэсний музей юм. Монголын ард түмний мэргэн ухааныг олон янзын үндэсний хувцаснуудад харуулсан байдаг. Монголын янз бүрийн овог аймгуудын хувцас яагаад өөр байдгийг мэдэхгүй. Намайг хамгийн их гайхшруулсан нь монгол бүсгүйчүүдийн толгойн гоёл нь маш дэгжин, үзэсгэлэнтэй байдал нь. Эртний монголчуудын амьдрал ямар байдгийг мэдэхгүй ч эдгээр хувцас, өдөр тутмын хэрэглээ нь надад тэдний амьдралын нарийн ширийн зүйлийг хэлж өгсөн. Тэндээс би Гандан хийд рүү хөдөллөө. Тэнгэрт олон тагтаа нисч байв. Энэ бол миний амьдардаг Бээжинд хэзээ ч тохиолдож байгаагүй зүйл байв. Сүсэгтнүүдийг даган орж бурхан багшийн хөшөөг тойроод зогссон. Энэ бол өвөрмөц соёлын нэг юм гэж харсан.

Хархорин нь Монголын эзэнт улсын нийслэл байсан учраас XIII зуунд дэлхийн төв байжээ. УБ-аас Хархорин явахад зургаан цаг зарцуулсаар оройн 17.00 цагт зочид буудалд хүрэлцэн ирсэн. Бид монголчуудын өнгөрсөн үеийн алдрыг өгүүлдэг Хархорин музейг үзэж, тэндээс Эрдэнэзуу хийдийн хэрмийн гадна талын архитектур нь гайхшруулсан.

 Бид Монголын ноёд, язгууртнуудын домогт гардаг мөнгөн модыг харав. Бид эрт очсон, хүн цөөтэй байсан болохоор монгол хэлээр нэг их  хурдан уншиж чаддаггүй ч цахим орчин болон баримт бичгүүдээс уншсан зүйлээсээ илүүтэй соёлын дурсгалт зүйлсийг харснаар илүү ихийг олж мэдсэн. Энэ нь намайг Монголын өнгөрсөн түүхийг найзуудтайгаа хуваалцаж, түүхийг гуйвуулж буй хүмүүсийг үгүйсгэх чадвартай болгосон. Монгол улсын соёл, түүх миний сонссоноос илүү баялаг юм.

Би Улаанбаатарын намуухан шөнийн тухай сонссон төдийгүй миний найз намайг дагаж Монгол улс руу явах болсон шалтгааны нэг нь энэ юм. Учир нь Монголын шөнө нам гүм, одод харагддаг, бүх зүйл маш тайван, үзэсгэлэнтэй байдаг гэсэн. Монголд ирсэн эхний өдөр бид Улаанбаатарт дахин нэг хоног үлдэхээр болсон. Тэр шөнө бид монгол шар айраг аваад юу ч ярилцалгүй, оддыг чимээгүйхэн толгой дээгүүрээ аажмаар урсгаж, шөнө дөл болтол зочид буудал руу яарсангүй. Улаанбаатарын шөнө тэр чигтээ нам гүм, хааяа нэг машины дуу сонсогдох нь хол байгаа хэн бүхэнд гэр оронтой гэдгийг сануулж байсан.

Миний хувьд бас нэг сонирхолтой зүйл гэвэл хөрш улсдаа Солонгос улсын жуулчид, солонгос хоолны газар, хүнсний дэлгүүрүүд олноор байгааг нь ажигласан бөгөөд энэ нь Монгол улс, Өмнөд Солонгосын найрсаг харилцаа, хоёр улсын эдийн засгийн бүтээн байгуулалтад харилцан туслалцаж байгаагийн илэрхийлэл юм байна гэж харсан. 

Мөн  “Modern nomads” ресторанд анхны хоолоо идэхээр ороод би сүйтэй цай захиалсан. Гэхдээ надад хийцтэй цай өгсөн. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч соёлын ялгаа гэж ойлгоод уусан. Харин манай найзын сүүтэй цай бараг хөндөгдөөгүй байсан. Ууж чадаагүй байх. Монгол дахь сүүтэй цай нь бидний уудаг зүйлээс үнэхээр ялгаатай, давслаг амттай, гадаргуу дээр нь өөх тос хөвж, сүүн амт нь миний төсөөлж байсан шиг тийм ч хүчтэй биш байсан. Харин үндэсний ундаа гэдэг утгаараа хүйтэн цаг агаартай нутгийн хүмүүст, монгол малчин бүхэнд хэрэгтэй, эрч хүч нөхөх монгол хүн бүрийн ясанд шингэсэн амт юм гэж бодогдсон.

Хоолны хувьд бэлчээрийн мал аж ахуйтай хөдөө нутгийн хоол хүнс нь Улаанбаатар хотын хоолноос илүү амттай байх нь дамжиггүй гэж бодож байна. Мах, махны анхны амт. Яагаад гэвэл Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас Улаанбаатар руу буцах замдаа идсэн үхрийн мах, гурилтай шөл их амттай, порц нь хэтэрхий  их, үнэ нь боломжийн байсан. Монгол орны надад үлдээсэн хамгийн сайхан сэтгэгдэл бол Монголын ард түмний энгийн байдал. Би Өвөрмонголд хэзээ ч ийм өвөрмөц амттанг мэдрээгүй. Тэдний хоол нь хан үндэстний хоолны амттай. Ихэвчлэн чанасан хонины мах, шарсан махтай байдаг.

Энэ удаа би монгол хоолыг амсах төдийгүй идлээ. Найзууд маань надаас хоёр орны ялгааг асуух болгонд би найз нөхөд, гэр бүлийнхэндээ Монгол улс болон Өвөр монгол хоорондын хоолны ялгааг хэлэхийн зэрэгцээ монгол хүний эгэл жирийн зочломтгой байдлыг магтан дуулах болно. Энэ бол их сургуулийн хоёрдугаар курст суралцаж байхдаа анх удаа Монгол улсад аялсан цөөхөн өдрүүдийн аяллын тэмдэглэл юм. Одоо би гуравдугаар дамжааны оюутан бөгөөд МУИС-д богино хугацаанд суралцах завшаан тохиосон юм.  

Жоу Вэй Тин.  2026 оны нэгдүгээр сар. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 23 (7765)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn