Гэмт хэрэг гаралтын учир шалтгаан, хүчин зүйлсийг бууруулж, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой “Reduce Crime Together” (Гэмт хэрэгтэй хамтдаа тэмцье) хөтөлбөрийн нэг хэсэг болох “Гэмт хэрэггүй, аюулгүй хотыг хамтдаа бүтээе” уриатай семинарыг Бурханы сүмийн оюутан сайн дурынхны ASEZ баг 2026.02.02-нд Их Засаг их сургууль дээр зохион байгууллаа.

“Гэмт хэргийг бууруулахын тулд хууль сахиулах байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь чухал боловч түүнээс өмнө хувь хүний үнэт зүйл, хандлага, амьдралын хэв маягийг өөрчлөх нь хамгийн суурь шийдэл юм. Ирээдүйн нийгмийг авч явах оюутнууд ухамсартайгаар сэрж, өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн ASEZ-ийн нэгэн гишүүн онцолсон юм.

Оюутнууд, нийгмийн олон салбарын нэр хүндтэй төлөөлөгч, Солонгос Улсаас ирсэн оюутнууд гээд 100 гаруй хүн оролцсон уг семинарын өмнө ASEZ-ийн гишүүд Монголын уламжлалт бүжгийн үзүүлбэр үзүүлж, оролцогчдын хоорондын соёлын ойлголцлыг нэмэгдүүлэн, арга хэмжээний уур амьсгалыг илүү дотно болголоо. Семинарын илтгэгчээр оролцсон ASEZ-ийн гишүүн дэлхий дахинд тулгамдаж буй гэмт хэргийн ноцтой асуудлууд болон ASEZ-ийн хэрэгжүүлж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрээр “ASEZ нь ирээдүй хойч үе болсон залуучуудыг хамарсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт олгох RCT School, кампанит ажил, форум, семинар зэргээр дамжуулан иргэдийн ухамсрыг дээшлүүлэх үйл ажиллагаа тогтмол явуулж байна. Мөн CPTED төслийн хүрээнд байгаль орчны цэвэрлэгээ, ханын зураг зурах зэрэг бодит үйл ажиллагаа явуулж, амьдрах орчныг сайжруулж байна” хэмээн тайлбарлав. Үүний дараа хүний эрхийг хүндэтгэх, харилцан ойлголцох, бие биедээ анхаарал халамж тавихын ач холбогдлын талаар яриад, ёс суртахуун, зан чанарыг төлөвшүүлэх замаар гэмт хэрэггүй нийгэм хамтдаа бүтээе хэмээн уриаллаа.

ASEZ-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх семинар нь Монгол Улсаас гадна БНСУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, АНУ, Энэтхэг, Филиппин зэрэг дэлхийн олон оронд идэвхтэй зохион байгуулагдаж байгаа юм байна.

Бурханы сүмийн дэргэдэх ASEZ (asez.org) нь их сургуулийн оюутнуудаас бүрдсэн олон улсын сайн дурын байгууллага юм. ASEZ гэдэг нь “Save the Earth from A to Z” (Дэлхийг эхнээс нь дуустал аваръя) гэсэн утгатай бөгөөд “Оюутнууд дэлхийг өөрчилнө” гэсэн үзэл санааг илэрхийлдэг.

ASEZ нь дэлхийн олон оронд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн үйлчилгээ, гамшгийн дараах тусламж зэрэг олон чиглэлээр нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs)-ыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Үүний үр дүнд дэлхийн олон орны засгийн газар, байгууллагаас 500 гаруй удаа шагнал хүртжээ. Үүнд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн (UNCCD) Ерөнхий нарийн бичгийн даргын шагнал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал, Перугийн Конгрессын даргын өргөмжлөл, Бразилын Холбооны Сенатын талархлын гэрчилгээ, олон улсын байгаль орчны “Ногоон алим”, “Ногоон ертөнц” шагналууд багтаж байгаа юм байна.
ASEZ-ийн үйл ажиллагаа Монголд ч идэвхтэй өрнөж байна. Их, дээд сургуулийн оюутнууд Улаанбаатар хотын Их Засаг Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн орчмоор “Zero Plastic 2040” кампанит ажил болон цэвэрлэгээний үйл ажиллагаа зохион байгуулж, орчныг цэвэр, тохилог болгоход хувь нэмрээ оруулжээ.
Мөн хүүхдийн халамжийн байгууллагыг цэвэрлэж, каллиграф, ханбуг хувцас өмсөх, туухо тоглоом тоглох зэрэг соёлын арга хэмжээ зохион байгуулан иргэдийн талархлыг хүлээсэн байна. Эдгээр бүх үйлсийг нь үнэлэн Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг байгууллагуудаас талархлын гэрчилгээ хүртжээ.

ASEZ-ийн үндэс болсон Бурханы сүм нь (watv.org) дэлхийн 175 улс, 7800 гаруй бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг олон улсын глобал сүм юм. 1964 онд БНСУ-д үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ жил байгуулагдсаны 62 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Тус сүм нь Библийн сургаалд тулгуурлан Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг. Дэлхийд цорын ганц анхны сүмийн үеийн жишгээр шинэ гэрээний Алгасал баяр болон Амралтын өдрийг сахидаг. “Хөршөө өөрийн адил хайрла” гэсэн Христийн сургаалд үндэслэн дэлхийн өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хөрш нийгэмдээ туслах, гамшгийн үеийн тусламж үзүүлэх, соёлын хөгжилд чиглэсэн 45,000 гаруй удаагийн нийгмийн сайн үйлсийн аян явуулжээ. Эдгээр тууштай үйл ажиллагааны үр дүнд АНУ-ын дөрвөн засгийн газраас Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал, Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, БНСУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, Бразилын Хууль тогтоох гавьяаны хүндэт одон, Перугийн Үндэсний Ассамблейн шагнал, байгаль орчны дээд шагнал зэрэг дэлхийн улс орон, байгууллагуудаас 5400 гаруй шагнал, өргөмжлөл хүртсэн байна.