Сар шинийн гоёлоо “Үзэмж” монгол брэндээс сонгоорой
Түвшин баяртай сар шинэдээ дүүрэн гоёлтой, сайхан шинэлэхийг брэндийнхэн хүслээ. Үндэсний өв соёл, орчин үеийн мэдрэмжийг хослуулсан ур ухаан шингэсэн өдөр тутмын болон гоёлын дээл хувцсаараа танигдсан “Үзэмж монгол” брэнд сар шинийн баярыг угтан шинэ загварын коллекцоо хүргэж байна. Тус брэндийн онцлог нь уламжлалт хэв маягийг орчин үеийн эсгүүр, өнгөний нарийн зохицол, чанартай материалын сонголттой уялдуулан, өмсөхөд эвтэйхэн атлаа гоёмсог, тансаг байдлыг илэрхийлдэг. Загвар бүр нь биеийн галбир, хөдөлгөөний эвийг харгалзан бүтээсэн тул өмсөх тусам үнэ цэн нь мэдрэгдэнэ. “Үзэмж монгол” брэндэд зочилсноор та мэргэжлийн дизайнерын зөвлөгөөг авч, өөрийн өнгө төрх, биеийн онцлогт тохирсон дээлийг өргөн сонголт дундаас худалдан авах боломжтой. “Үзэмж” монгол брэндийн онцлог нь:
-Өв соёлыг орчин цагтай эвлүүлсэн өвөрмөц хийц
-Сонголт бүрт мэдрэгдэх чанартай материал
-Дахин давтагдашгүй гоёмсог загвар
Сар шинийн гоёлоо зөвхөн нэг өдрийн бус, олон жил үнэ цэнээ хадгалах, утга агуулгатай өмсгөл байлгахыг хүсвэл “Үзэмж” монгол брэндийг сонгоорой.
Хаяг: Баруун дөрвөн зам, Гранд плаза, 6 давхар, 602 тоот
Утас: 9191-4676
https://www.facebook.com/Uzemj.fashion.house.23
