Д.Мягмаржаргал, Гэрэл зургийг Л.Номингэрэл

Хүүхдүүдэд товлолт вакцин хийхийг эсэргүүцэж байгаа талаар “Монгол ээжүүд” ТББ-аас “Ээжээ намайг авраач” хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.

Тус ТББ-ын зүгээс дархлаажуулалтын вакциныг хүүхдэд хийлгэснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй болж үхэлд хүргэж байгаа тул энэ хуулийг хүчингүй болгож өгнө үү хэмээн ЭМЯ-нд шаардлага хүргүүлэхээр болжээ. Энэ талаар ахмад эмзүйч н.Чулуунбат “Бидний үед эрүүл мэндийн тухай хуульд гаднаас оруулж ирж буй эм, тариаг тухайн улсдаа гурван жил хэрэглээд гаж нөлөө илрээгүй тохиолдолд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлнэ гэж заасан байдаг. Гэвч 2016 онд эмнэл зүйн туршилт явуулах журам батлагдсан байна. Вакцин хийлгэх ёстой гэж иргэд бие биедээ зөвлөх ёсгүй. Үүнийг гоц халдвар судлал болон эмзүйч, эмч, мэргэжлийн хүмүүс зөвлөх ёстой. Гэвч эдгээр чиглэлийн хүмүүс хэзээ ч дуугардаггүй” гэсэн юм.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал хүргүүлэх талаараа мэдэгдлээ. Захидлын гол агуулга нь Монгол Улсын Ерөнхийлөгч энэ талаар холбогдох байгууллагуудаар хүүхдийн дархлаажуулалтын болон COVID-19 вакцины талаар задлан шинжилгээ, нарийн дүгнэлт хийлгэж олон нийтэд ил болгохыг шаардах ёстой гэжээ.

Эх сурвалж: ZMS.mn