Д.Мягмаржаргал, Гэрэл зургийг Л.Номингэрэл
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал төв” рестораны гадаа 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны шөнө С.Энхтайванг О.Гончигсүрэн үзүүртэй зүйлээр бэлэг эрхтэнийг нь зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэмээн цагдаагийн хэрэг бүртгэл нээж 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр 24320020857 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Хуулийг үндэслэлгүй гэж үзсэн талаараа иргэн Гончигсүрэнгийн эхнэр Х.Эрдэнэсоёл “Хэрвээ миний нөхөр С.Энхтайванд гар хүрсэн бол түүнийг ялла. Надад ойр орчмын бүх объектын камерын бичлэг байгаа. Ходоодны гүн хямралтай эмнэлэгт эмчлүүлж байхдаа хийгээгүй хэргийнхээ төлөө хорих анги руу ачигдлаа. Би бүх нотлох баримтаа авчирч хэвлэлийн бага хурал хийж байна. Амьдралын төлөө зүтгэж яваа нөхрийг минь ямар зүйл ангиар гүтгэн харлуулж байгааг мэдмээр байна. Шүүх хурал нь үнэн зөв шийдэж өгөөсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: Зууны мэдээ