Т.САЙХАН
Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхантай ярилцлаа.
-Хагас кокс руу шилжихийн тулд шахмал түлшний түүхий эдийг солих суурь судалгааг Химийн хүрээлэнгээс хийсэн. Энэ дүгнэлт хэрхэн гарч кокс руу шилжих шийдвэрт хүрсэн бэ?
-Манай хүрээлэн Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн “0” давхаргын баяжуулсан нүүрсээр шахмал түлш хийх судалгааны ажлыг хийсэн. Энэ судалгаагаар бид агаарын бохирдолд нөлөөлөгч гол хүчин зүйл болох хүхэр болон дэгдэмхий бодисыг хэрхэн бууруулах вэ гэдэг судалгааг хийсэн. Судалгаагаар хүхрийн агууламжийг олон улсын стандартын түвшинд хүртэл бууруулж чадсан. Харин дэгдэмхийн агууламжийг бууруулж чадаагүй. Дэгдэмхий бодис их байна гэдэг нь нүүрсийг шатаах үед янз бүрийн хий, үнэр, тортог хар утаа ялгаруулдаг. 2025 оны өвөл Улаанбаатар хотод ашиглах шахмал түлшийг баяжуулсан нүүрсээр хийхэд агаарын бохирдолд эерэг нөлөө үзүүлэхгүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Манай нүүрсний чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүд нүүрсэн суурьтай түлшний хувьд хагас коксыг ашиглавал агаарын бохирдол буурна. Тийм учраас хагас коксын үйлдвэрийг нэн яаралтай байгуулж хагас коксоо үйлдвэрлэвэл агаарын бохирдлыг бууруулна гэдэг зөвлөмжийг өгсөн.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.30 № 20 (7762) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn