Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж байсан гурван гишүүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд өгчээ. Оронд нь сонгон шалгаруулалтаар өөр хүмүүсийг томилох гэнэ. Тус компанийн ТУЗ-ийн есөн гишүүний гурав нь Монголыг төлөөлдөг. Тэд Оюу толгойн хэлэлцээрт оролцсон. Төслийн талаар маш сайн мэдээлэл, мэдлэгтэй. Хамгийн гол нь тэдний зарим нь татварын актаас эхтэйгээр Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байсан юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ. Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатар салбарын сайдад нь хариуцлага тооцохоо мэдэгдэв. Тэрээр “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
С.БОЛД-ЭРДЭНЭ ЖАН ХЁГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталсан. Тогтоолын дагуу энэхүү өдрийг долоодугаар сарын 11-нд дэлхийн улс орнууд анх удаа Монголд тэмдэглэнэ. Энэ хүрээнд 10 мянган морьтны ёслолын жагсаалаас эхлээд олон үйл ажиллагааг Хүй долоон худагт зохион байгуулах юм. Тэгвэл Дэлхийн адууны өдөрт зориулсан 10 мянган морьтны жагсаалд “Сэргэлэн охин Янсун” киноны баян эр Хан Китэйгийн дүрээр монголчуудын танил болсон Солонгосын алдарт жүжигчин Жан Хёг оролцохоор болжээ. Тэрээр манай улсад 16 жилийн өмнө анх хөл тавьж байсан бол 2023 онд “Хүргэлт ирлээ” шоу, 2025 онд К-Мега тоглолтод оролцохоор ирж байсан юм. Харин энэ удаа мянгатын баатрын дүрээр энэхүү жагсаалд оролцох юм. Тэрээр өдгөө 49 настай бөгөөд 1976 оны арванхоёрдугаар сарын 20-нд төрсөн юм. Харин түүнтэй нас чацуу Монголын тайз, дэлгэцийн сор болсон төрмөл авьяастай удам дамжсан жүжигчин бол С.Болд-Эрдэнэ бөгөөд 1976 оны зургаадугаар сарын 29-нд төрсөн билээ. Тэгвэл “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Чацуутнууд” буландаа дэлгэцэд дүрээ мөнхөлсөн мэргэжил нэгт тэднийг онцолж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.