2026 оны "Гал морин" жилийн Сар шинийн баярыг угтаж “Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа үндэсний үйлдвэрлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнээс онцлон хүргэж байна. Сар шинийн онцлох 25 бэлэгнээс та бүхэн сонголтоо хийж хайртай дотнын хүмүүстээ бэлэглээрэй.

ТУЛГА ГОЁЛ
Монгол дарханы ур ухаанаар чамин хийц, өв соёлыг хослуулан урлав
Монгол дархадын ур ухаанаа шингээн урласан “Тулга гоёл” үнэт эдлэлийн дэлгүүрийн чамин хийц, өв соёлыг хослуулсан бүтээгдэхүүнүүдийг монгол түмний бахархал сар шинийн баярыг угтан танд санал болгож байна. Үндэсний өв соёл, үнэ цэнийг шингээн эх орондоо урласан өргөө гэрийнх нь чимэг, үе дамжин өвлөгдөх бүтээлийг та сонгоорой.
Хаяг:
-Хүнсний 20 Мөнгөн завъяагийн баруун талд “Тулга гоёл” дэлгүүр. Утас: 95020007
-Хүнсний 20 Мөнгөн завъяагийн зүүн талд “Мөнгөн эмээл” дэлгүүр. Утас: 88848089
-Хүнсний 20 Мөнгөн завъяагийн ард талд “Алт мөнгөн гоёл” дэлгүүр. Утас: 89110071
Facebook: Тулга гоёл

“ZayaS Jewelry”
“ZayaS Jewelry” үүсгэн байгуулагч, урлаач Г.Солонго: “Гэр коллекшн” -оо санал болгож байна


-Манайх 2012 оноос гар урлалаар зөвхөн гоёл чимэглэл дагнан урлаж байгаа туршлагатай. Бүх насны хүмүүст зориулан цор ганцхан бүтээлийг захиалгаар урладгаараа бусад урлаачдаас ялгардаг. Ингэхдээ байгалийн чулуу, сувд ашиглан 100 хувь гараар урлаж байна. Одоогоос 1.5 жилийн өмнөөс өөрийн нэрийн бүтээл болох “Гэр коллекшн” загвараа бүх төрлийн хэрэглээнд тохируулан, хүссэн хэмжээ, өнгөөр гаргаж олны хүртээл болгосоор байгаа. Энэ жилийн сар шинийн гарын бэлгэндээ манай цор ганц хувь урлан бүтээгддэг, баялаг бүтээлийг сонгон аваарай гэж элэг нэгт монгол түмнээсээ хүсэж байна.
Та бүхэн илүү сонголт үзэхийг хүсвэл манай пэйж хаягаар зочлоорой.
https://www.facebook.com/ZayaSbySoko

BEE ХЭВЛЭЛ
Цор ганц загвар бүхий бэлэг дурсгалын хэвлэлийн үйлчилгээг санал болгож байна



Бид та бүхэнд хайртай, дотны хүндээ бэлэглэхэд тохиромжтой чин сэтгэлийн үг, хүссэн зураг, лого, нэр, утасны дугаараа оруулах боломжтой цор ганц загвар бүхий өдөр тутамдаа хэрэглэх, зөвхөн өөрт нь зориулсан бэлэг дурсгалын хэвлэлийн үйлчилгээг санал болгож байна.
Манайд шилэн, шаазан, төмөр аяга, усны сав, монтаж, зургийн цомог, батламж, хөргөгчний наалт, төрөл бүрийн түлхүүрийн оосор, энгэрийн тэмдэг зэрэг олон төрлийн хэвлэл байдаг. Бид сар шинийн баярыг угтан аяган дээрх хэвлэл, тэмдэглэлийн дэвтэр, үзгэн дээрх хэвлэл, номын хавчуурга хэвлэл, ширээний календарь хэвлэл, түлхүүрийн оосортой картны гэр хэвлэлийн үйлчилгээгээ онцлон санал болгож байна. Ах дүү, хамаатан садныхаа ажил мэргэжил, насны онцлогт тохирсон нандин бэлгийг манайхаар урлуулаарай.
Цагийн хуваарь: 09:00-20:00 (баасан гарагт амарна)
Хаяг: Дорнод аймаг, СМҮ, 86-р байр, В1 давхарт (Афродитагийн зүүн тал, Классик караокегийн хойд талд)

Говидара брэнд
Ариуслын бэлэг тэмдэг бүхий цагаан сарын бэлгийн багц
Гал морь жил бол хурд, эрч хүч, шинэчлэлтийн жил. Тэгвэл тус брэнд нь ариун арц, ганга ашиглан уламжлалт анагаах ухааныг орчин үеийн эмзүйн шинжлэх ухаантай хослуулж түүнээсээ инноваци шингээсэн бүтээгдэхүүнүүдийг гарган авч хэрэглэгч нартаа хүргэдэг билээ. Арц, ганга бол монгол ахуй, уламжлалын ариусгалын бэлгэ тэмдэг байдаг учир тус брэндийн бэлгийн багц нь монгол айл бүр, хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой энгийн хэр нь чухал, хүндэтгэлийн бэлэг болох юм. Мөн гадны зочдод ч монголын үнэртэй салхийг санагдуулах Говидара брэндийн бэлгийн багцуудыг та хайртай дотны хүмүүстээ бэлэглээрэй.
Утас: 80680118
https://www.facebook.com/GobidaraMongolia89014296

ҮЗЭМЖ МОНГОЛ БРЭНД
Монгол брэндээр дэлхийг гоёно

Үзэмж брэнд нь үндэсний өв соёл, орчин үеийн мэдрэмжийг хослуулсан ур ухаан шингэсэн өдөр тутмын болон гоёлын загварын дээлнүүдээ та бүхэндээ өргөн барьж байна.
• Өвөрмөц хийц
• Чанартай материал
• Гоёмсог загвар
Сар шинийн гоёлоо Үзэмж монгол брэндээс
Хаяг: Гранд Плаза, 6 давхар, 602 тоот
Утас: 91914676
https://www.facebook.com/Uzemj.fashion.house.23

EDU fashion studio
"EDU" брэнд үүсгэн байгуулагч Б.Энхмаа: Монгол хэрэглээ- Бидний соёл.

-Та бүхэндээ санал болгох гарын бэлгэд бэрдээ, охиндоо өгөх гэзэгний гоёлыг санал болгож байна. Зөвхөн нөхөрт гарсан бүсгүйчүүддээ шүү. Гэзэгний уут нь нөхөрт гарсан эмэгтэй хүний таних тэмдэг болсон Монгол үндэстний онцлогт хэрэглэл юм. Уг гоёлыг гэзэгний уут, үсний гэр, үсний дугтуй, шивэрмэг, шивэргэл, тохог, тохнуг гэх мэтээр нутаг нутгийн онцлогоор янз бүр нэрлэх ч нэг л утга агуулгатай зүүсгэл гоёл юм. Монгол эмэгтэйчүүд нөхөрт гарсны дараа олон салаа гэзгээ задалж үснийхээ голоор хоёр хувааж сүлжээд гэзэгний уутанд хийдэг ёс уламжлалтай. Энэ нь нөхөрт гарсан гэдгийг илэрхийлэх тэмдэг болохоос гадна үсний сэв ил задгай хаягдахгүй байх, галд орохгүй байх ахуйд нийцсэн.
Цагаан сарын баяраа энэхүү гэзэгний зүүсгэл гоёлоор гоёж угтаарай.
EDU fashion studio пэйж хаягаас илүү олон бүтээгдэхүүн үзэж сонирхоорой.
Утас: 96603233

"ЖАКС" КОФЕ
Сар шинэдээ Амар ууна уу?
“Жакс” кофе брэнд сар шинийн баярын уламжлал болсон “Амар ууна уу” богцоо шинэчлэн хэрэглэгч та бүхэнд санал болгож байна. Тус брэнд гал морин жилийн баярт зориулан монгол ахуй уламжлалаа уг бүтээгдэхүүндээ улам илүү шингээхийг зорин энэ удаад уран бүтээлч Б.Төрмөнхтэй хамтран ажиллажээ. Халуун ус л байхад хялбархан бэлтгэж уух боломжтой бүтээгдэхүүн учраас идээ ундны завсраар зочид гийчдээ дайлан сэргээх таатай сонголт болохоос гадна шинэчилсэн сав баглаа боодол нь баярын бэлэгт тань өнгө нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Захиалга өгөх утас: 7600-1010
https://www.facebook.com/jacks.coffee.mongolia
"ШИНЭ АМТТАН" ХХК
"Тайгын жимсээр таныг дайлая"
"Шинэ амттан" ХХК-ний үүсгэн байгуулагч Г.Тунгалаг: "Тайгын жимсээр таныг дайлая" уриатайгаар 25 дахь жилдээ ЭХ ОРНЫ ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН-ээр үйлчилж байна
10 ширхэг 16000 ₮
20 ширхэг 32000₮
10 ширхэг 15000₮
20 ширхэг 30000₮
Бүгд баталгаажсан органик бүтээгдэхүүн
100.000 төгрөгөөс дээш хүргэлттэй
Захиалга авах утас: 99318805, 88665474, 91404142
https://www.facebook.com/Shineamttan

АГРО ХҮСЛЭН
“Шимко”-той шинэлье

Мал аж ахуй, фермийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Агро Хүслэн” компанийн хэрэгжүүлж буй томоохон төсөл бол “Шимко” буюу шимийн коктейл юм. Манайд шимийн архийг үйлдвэрийн аргаар нэрж бүтээгдэхүүн гарган авдаг газар цөөнгүй. Харин “Шимко”-гийн хувьд түүхий эд буюу нэрмэлийг малчдаас тодорхой стандартын дагуу бэлдүүлэн, шим хүлээн авах цэгүүдээрээ дамжуулан авч, байгалийн гаралтай, өндөр чанартай жимсний охьтой хослуулан, үйлдвэрлэлийн нөхцөлд, технологийн дагуу, инноваци шингээн, тансаг амтыг бий болгосноороо онцлог. Ингэснээр дотоодын шингэн хүнсний зах зээлд импортын дарс, коктейлтэй эн зэрэгцэх амт, чанар, өнгө үзэмжтэй болжээ.
“Шимко” эх орныхоо хөгжил дэвшилд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахсан гэх залуусын хүсэл, үнэт зүйлээс бий болсон брэнд. Энэ нь нөхөгддөг баялаг болох шимийн архийг эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад Монголыг төлөөлөх, уламжлалт идээ ундааг дэлхийд таниулах гэсэн түүний амбиц юм.
Утас: 99094729, FACEBOOK: Shimko
Ariungoo's HAND MADE
Үүсгэн байгуулагч Ч.Өнөржаргал: Байгаль, гар урлал, сэтгэлийн нандин мэдрэмжийг нэгтгэсэн Монгол брэндийг сонгоорой



-Манайх Монголын үндэсний үйлдвэрлэгч бөгөөд байгальд ээлтэй, гар аргаар бүтсэн эко бүтээгдэхүүнүүдийг зургаа дахь жилдээ тасралтгүй үйлдвэрлэж байна. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан онцгой бэлгийн багц, сетийг хэрэглэгчдийн хүсэл, сэтгэлд нийцүүлэн урладгаараа онцлогтой.Энэ удаад Сар шинийн баярт зориулсан, харшил өгөхгүй, дархлаа дэмжих эко багц сетүүд худалдаанд гарч, хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.
Ariungoo’s Hand Made брэндийн нэрийн дэлгүүр Андууд төвд байрладаг бөгөөд хотын салбарууд болон хөдөө орон нутгийн борлуулалтын цэгүүдээр дамжуулан хэрэглэгчдэдээ ойр хүрч байна.
Утас: 89088824
FACEBOOK: Ariungoo’s hand made
АПУ
“Залуу гэр бүл”, “Өв соёл”, “Хийморь” багцыг санал болгож байна

100 гаруй жилийн түүхтэй, үндэсний ууган үйлдвэр АПУ компани сар шинэ болгоны өмнө шинэ бүтээгдэхүүн санал болгодог. Тэд энэ жил “Хүнсний манлай үйлдвэр” гэгдэх “Суман гүн”-тэй хамтран “Залуу гэр бүл”, “Өв соёл”, “Хийморь” гэсэн цагаан сарын гурван төрлийн багцыг худалдаалж байгаа юм. “Залуу гэр бүл” багц нь залуучууд болон шинэхэн гэр бүлүүдэд өв соёлоо тээн өвлүүлэх зорилготой багц. “Өв соёл” нь ёс уламжлалаа хүндэтгэн дээдлэх зорилго бүхий багц. Харин “Хийморь” багцдаа гал морин жилийн ширээн дэх идээний өнгө төрхийг тодорхойлох гэсэн өөр өөрийн онцлогтой багцууд юм. Түүнчлэн багц худалдан авсан хэрэглэгч бүрд олон олон хонжвортой сугалаанд оролцох эрхийг нэмж бэлэглэж байна.

ICARE
Хүссэнээ ид: Нүүрс ус, уургаа хамгийн хялбараар задал
Цагаан сарын өдрүүдэд бууз, хэвийн боов, гурилан бүтээгдэхүүн, амттан зэрэг нүүрс ус ихтэй хоол хүнс нэмэгдэж, хөдөлгөөн багасах нь элбэг байдаг. Үүний улмаас гэдэс дүүрэх, хүнд оргих, өтгөн хатах, жин нэмэгдэх зэрэг зовуурь олон хүнд илэрдэг. Иймээс өдөрт нэг ширхэг нүүрс ус задлагч хэрэглэж ходоод гэдсээ хямраалгүй, жин нэмнэ гэж санаа зоволтгүй шинэлэх боломжтой.

Утас: 89118232
Facebook хаяг: ICARE
"АМАР" УНД
Тавхан секундэд болгоод хэрэглэх “Амар” унд


Тавхан секундэд болгоод хэрэглэх “Амар” унд эрүүл мэндийн хүнс нь орц, найрлагын хувьд эрүүл мэндэд нөлөөлөх ач тустай хоргүйжүүлэх, зохицуулах үйлчилгээтэй хүнс юм. Бидний хэрэглэж заншсан уламжлалт хүнс болох халтар арвайн гурилыг өдөр тутам хүнсэндээ зайлшгүй хэрэглэх ёстой маалингын гурил, чиа үр, цангис, хушны самар, бурам зэргээр баяжуулан цаг хугацаа хэмнэсэн, эрүүл орцтой өглөөний ундыг “Амар брэнд” бэлтгэн хүргэж байна. Завгүй амьдралын хэв маягаас шалтгаалан бидэнд өглөөний цайгаа алгасах тохиолдол бишгүй гардаг бөгөөд өглөөний цайгаа уухгүй байх нь эрүүл мэндэд хор уршигтай. Тэгвэл “Амар” бүтээгдэхүүн нь дээрх асуудлыг шийдэх зорилготой бөгөөд тавхан секундын дотор бэлэн болдог таны эрүүл өглөөний цай юм.
Гал морин жилийн цагаан сарын баярт зориулсан “Амар” бэлгийн багцад цангистай буюу эслэг өндөртэй, ээзгийтэй буюу уураглаг бүтээгдэхүүн худалдаалагдаж байна.
Багцын үнэ-10.500 төгрөг
“Амар” унд нь Уран ган төвийн “Монгол өв соёл” цагаан сарын үзэсгэлэн болон "Аса арена"-д гарч буй “Жаргалтай золгоё” үзэсгэлэн дээр худалдаалагдаж байна.
Утас: 80082800
SYNERGETIC БРЭНД
Цагаан сарын эко бэлэг хямдарлаа

Synergetic брэнд нь Synergetic-ийн 95 хувиас дээш байгалийн орц найрлагатай, харшил үүсгэгч химийн бодис агуулаагүй, эко гэр ахуйн цэвэрлэгээ, гоо сайхан, хүүхдийн болон угаалгын 110 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй.
Цагаан сарын баярыг тохиолдуулан Халгим Цалгим хямдрал Номингийн бүх салбаруудад сонгогдсон бүтээгдэхүүнүүд 2 сарын 11 хүртэл 30 хувь хүртэл хямдарна.
Утас: 77134040
FB: SynergeticMongolia



ДЭМ БРЭНД
Монголдоо анхдагч ESG баталгаажуулалттай цайгаа сонгоорой

Энэ жилийн цагаан сарын баярын бэлгийн багцад "Дэм" органик хүнс брэнд нь цай, цайны хийц, арвайн амттан гурван бүтээгдэхүүнээ онцолж санал болгож байна. Учир нь цайндаа бонзын үнэлгээ хийлгэж ESG баталгаажуулалттай болсон нь Монголдоо анхдагч стандарттай бүтээгдэхүүн юм.
Та бүхэн боорцогтой, борцтой сүүтэй цайгаа 400гр, 200гр, 150гр-ын савлагаатайгаар худалдан авч хайртай дотнын хүмүүстээ бэлэглээрэй.
https://www.facebook.com/demnutro/
Утас: 99138078
87 shop
Ерөөл, бэлгэдэл шингэсэн цагаан сарын мөнгөний дугтуй худалдаанд гарлаа

Монгол түмний өв соёл, өлзий бэлгэдлийг шингээсэн, цэвэр монгол өнгөний хослолтой онцгой бэлэн мөнгөний дугтуйн багцыг та бүхэнд санал болгож байна.
Багцын онцлог:
-33 ширхэгтэй
-11 төрлийн гоёмсог зурагтай
-Зураг тус бүрээс 3 ширхэг
Үнэ: 30,000₮
Ёс уламжлалаа эрхэмлэсэн таны сонголт
Хаяг: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 116-р байр
Холбоо барих: 88878624, 88878624, 88508711

"АЗ ХУР"
“Нууц товчоотой золгоё”

“Аз хур” номын их дэлгүүр сар шинийн баярт зориулсан номтой бэлгийн багц аянаа эхлүүлээд байна. Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраар аав ээж, ахан дүүс гээд хүндтэй бүхэндээ Монголынхоо Нууц товчоог өргөн барьж золгох сайхан санаачлагыг тэд эхлүүлжээ. Тиймээс ч сар шинийн баяраар "Нууц товчоотой золгоё – Эх түүхээ эрхэмлэе!, "Нууц товчоог дэлгэе – Өв соёлоо дээдлэе!” хэмээн уриалж байна. Энэхүү уриалгын хүрээнд 25 мянган төгрөгөөр худалдаалагддаг “Монголын нууц товчоо”-г 15000, хүүхдэд зориулсан хялбаршуулсан байдлаар бичигдсэн хувилбарыг 10000 төгрөг болгон хямдруулсан нь яах аргагүй энэ цагаан сарын онцлох бэлэг байх нь.
Мөн хүүхдэд зориулсан үлгэрийн, буддаг, зурагтай гээд олон төрлийн номыг нас насанд нь зориулан багцлан арав гаруй төрлийн багц болгон гаргасан нь сонголт ихтэй, шинэлэг бэлгийн нэг болжээ. Бэлгийн багц 3900 төгрөгөөс эхэлж байна. Мөн зөвхөн хүүхдэд гэлтгүй томчуудын дурлан уншдаг олон ном хямдралд багтсан гэнэ. Тухайлбал, “Болор судар” хэвлэлийн газрын эрхлэн гаргасан бүх ном 2+1 урамшуулалд багтаж байгааг дуулгасан. Сар шинийн баярын бэлгийн урамшуулалт худалдаа “Аз хур” номын их дэлгүүрийн Улаанбаатар хотын дөрвөн салбараар болон онлайнаар явагдаж байгаа гэсэн шүү. Салбарууд нь дараах хаягуудад байрлаж байна.
Салбар 1: СБД Нарны зам дагуу АЗХУР ХХК байр :7000-4343, 88027333
Салбар 2: Спортын төв ордны урд TIME төв,1 давхарт 89009831
Салбар 3: БЗД Улаанхуаран эцэс KAIDU MALL төв, 2 давхарт 89867722
Салбар 4: ХУД, LITTLE VENICE SHOPPING MALL 89867744
HEROKING TAILOR БРЭНД
Үүсгэн байгуулагч Ш.Отгонцэцэг: Ноолууран дээлээ бэлэглэе

Heroking tailor брэнд нь 2014 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үндэсний болон Европ хувцас үйлдвэрлэдэг. Гал морин жилийн сар шинийн гоёлд зориулан ноолууран болон хонины ноосон даавуун дээл урласан байна. Үнийн хувьд 780’000- 1’800’000₮ худалдаалагдаж байгаа бөгөөд эсгүүр, оёдол хийцээрээ ялгарсан өмсгөл сайтай, дээл бүр салгаад угааж болдог цагаан зах, халаастай өдөр тутамд өмсөж эдлэхэд маш тааламжтай.
FB хаяг: Heroking tailor
Урлангийн хаяг: Хүннү-2222 хотхон, 213-р байр 102 тоот
Холбоо барих утасны дугаар: 7000-9899, 96663396
ZS shop
Цагаан сарын хамгийн хэрэгтэй бэлэг ирлээ
-Хаана ч байхгүй ХАМГИЙН ХЯМД ҮНЭ
-Материал маш сайн, даавуун бороо ус нэвтрэхгүй
-Хэмжээ 25*20*7 см цахилгаантай, дотор халаасны карматай️
-Хүргэлт очих хугацаа: 24-48 цаг
-Хүргэлт 7.000 (А бүс) орон нутаг шууданд тавина.
Бараанд хүргэлтийн үнэ ороогүй.
Хаяг: Баянзүрх худалдааны төв ДОТРОО (бөхийн өргөөний баруун талд) 2 давхарт в-2 лангуу
Утас: 86112822
УРГАНА БРЭНД
Айл бүрийн хэрэгцээнд тохирсон эко органик бэлгийн багц
Айлчлан ирж буй гал морин жилийн сар шинийн баярыг бэлгэдэн “Ургана брэнд” эрүүл мэнд, цэвэр ариун байдал, байгалиа хайрлах сэтгэлийг шингээж, хүн бүр, айл бүрийн хэрэгцээнд тохирсон эко органик багцуудаа хэрэглэгчдэдээ өргөн барьж байна.
Импортын барааны хамаарал, цаг үеэс шалтгаалсан үнийн хэт хөөргөдлийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч “Ургана брэнд” сар шинийн бэлгийн багц, онцлох бүтээгдэхүүнүүдээ 20-50 хувь хүртэл хямдралтай үнээр хэрэглэгчдэдээ санал болгож байна.
Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаа:
-Мишээл экспо худалдааны төв B8, 130 /01.16-02.17/
-Аса арена "Жаргалтай золгоё" F10 /2026.1.16-2.17/
-Go to market "Монгол цагаан сар" №22 /2026.1.21-2.17/
-Хүннү молл "Сар шинэ 2026" №81 /2026.1.24-2.16/
-UG Expo "Монгол өв соёл" C25 /2026.2.1-2.17/
Утас: 7200-4004
FB: Urgana

UNDRAM БРЭНД
Байгалийн цэвэр, зэрлэг цэцэгсийн балыг “Undram” брэндээс сонгоорой
Олон жилийн турш үйл ажиллагаа явуулж буй, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн “Undram” брэнд байгалийн цэвэр, зэрлэг цэцэгсийн балыг хатан Туулын хөндийгөөс таны гарт хүргэдэг билээ. Тус хамт олон сар шинийн баярыг угтаж “Барагшунтай бэлгийн багц”, “Гурвалсан багц”, “Барагшунтай мини багц”,”Зөгийн лаван лаа”, “Халгайтай бэлгийн багц” зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ санал болгож байна. Тус бүтээгдэхүүнүүдийг та бүхэн “Саруул” маркет, “Их наяд” худалдааны төв, “Наран” супермаркет, “Номин” сүлжээ дэлгүүрийн бүх салбараар, “M mart” бүх салбараар, “Монос” эмийн сан, “Ханбүргэдэй” дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.
Утас: 91001393

ТОСОНГОО
Тавгийн идээнд төгс зохицох шоколадан багц

Сар шинийн баярыг тохиолдуулан Тосонгоо брэнд үндэсний өв урыг шингээн тавгийн идээнд төгс зохицох гоёмсог, амт чанартай шоколадан багц гаргалаа. Монгол уламжлалаа шингээсэн энэхүү багцад Морь, найман тахил,шагай, Ембүү, Түмэн наст хээ, үүлэн хээ мөн арван хоёр жилийн хэлбэр дүрсээр хийдэг нь уламжлалт баярт илүү төгс зохицох юм.
Багцад
-Тавгийн оройны морь шоколад 1ш
-8 тахилтай шоколадан суурь 1ш
-өлзий, шагай, ембүү хээтэй холимог шоколад 350гр 1ш
-12 жилийн хээтэй тусгай шоколад 1ш
Багцын үнэ: 50,000₮
Утас: 89287742, 88187094, 88261996
FB: Тосонгоо брэнд
"ALPHABOOK"
Номтой бэлэг өгье гэвэл “Alphabook”-ийг зориорой

Амьд цэцгийн баглаатай, номтой бэлгээрээ алдартай “Alphabook”-ийн хамт олон сар шинийн баярт зориулан “Номтой бэлэг” уриалга гаргажээ. Тэд хүүхдийн номоо 2000, 3000, 4000 зэргээр олноор худалдан авахад ачаалал болохооргүй боломжийн үнэтэйгээр худалдаалж байгаа нь сар шинийн гарын бэлэг хайж байгаа хүмүүст содон бэлэг байх нь. “Alphabook”-ийн өглөгч админ нь монгол түмний уламжлалт сар шинийн баяраараа хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй урд хөршийн чанаргүй бараа өгөхөөс татгалзаж оюунлаг бэлэг сонгохыг уриалж, нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү сар шинийн хямдралаа эхлүүлснээ онцоллоо. Мөн худалдан авагч нартаа бусад үндэсний үйлдвэрлэгч нарынхаа гарын бэлгийг сонгохыг давхар уриалж байгаа юм билээ. “Alphabook”-ийн сар шинийн хямдралд багтаж байгаа номуудаас товч сонирхуулахад, цэцэрлэгийн хүүхдийн буддаг ном Монголын хаан, хатдын тухай, Ач тусын үлгэр, Амьтдын тухай гээд бага насны хүүхдэд зориулсан бүх номууд 2000-6000 төгрөгт багтаж байна. Мөн төлөвлөгч дэвтэр зэрэг оюутан сурагчдад зориулсан 20 мянган төгрөгийн үнэтэй номуудаа ч 7000 төгрөг болгосон гээд нас насныханд зориулсан олон гоё ном сонголт ихтэй байгаа гэсэн шүү. Энэхүү урамшуулал нь улс орон даяар байдаг Alphabook-ийн бүх салбарт явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Alphabook & flower - Альфа ном цэцгийн дэлгүүр

Урьхан брэнд
"Энхжин сувенир" ХХК захирал Э.Урьхан: Дахин давтагдашгүйгээр ялгарах "Урьхан" брэндийг сонгоорой
Хэтэвч 29900-49900₮
Цүнх 39900-139900₮
Хэтэвч 29900-49900₮
Цүнх 39900-139900₮
Хэтэвч 29900-49900₮
Цүнх 39900-139900₮
Уран бүтээлээрээ соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэн Монголын малынхаа арьс, ширээр хэрэглээнд тохируулан “Urikhan” брэндийг үйлдвэрлэн зах зээлд таниулж чадсан компани бол 20 жилийн түүхтэй “Энхжин сувинер” ХХК юм.
Утас: 99192999
ICARE
Цагаан сарын бэлгийн багцууд худалдаанд гарлаа

Цагаан сараар хайртай дотны хүмүүстээ барих чанартай, үнэ боломжийн бэлгийг хэрэглэгчдэд санал болгох зорилгоор бэлгийн багцуудыг худалдаанд гаргалаа. Эдгээр багцууд нь бүх насны хүмүүст өгөхөд тохиромжтой, бэлгийн зориулалтын баглаа боодолтой бөгөөд дараах үнээр худалдаалагдаж байна.
Бэлэг болгон сонгоход тохиромжтой бүтээгдэхүүнийг өөрт ойр байрлах салбаруудаас мөн утсаар захиалан хүргэлтээр авах боломжтой.
Захиалга мэдээлэл авах утас: 8911-8232




Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 19 (7761)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn









