Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Баянзүрх дүүргийн 41-р хорооны иргэн Д.Сумъяадорж: Үнэний төлөө явж байгаа хүмүүсийг хорьж цагдаж байна

-Үндсэн хуульд ард түмнийхээ төлөө, нийгмийн сайн сайхны төлөө олон зүйлийг тусгасан. Ардчилсан ёс,  эрх чөлөө, тэгш байдал, үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,  сурч боловсрох, тухтай орчинд амьдрах, жагсаж цуглах гээд хүний язгуур эрхийг тусгасан байдаг. Үүний ганцхан зүйлийг авч үзэхэд  монголын ард түмэн  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаж цуглах эрхээ эдэлж чадахгүй байна. Өнөөдөр үнэний төлөө явж байгаа хүмүүсийг хорьж цагдаж байна.  Жагсаал цуглаан дээр нийгмийн бодит үнэнийг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн эсрэг байдаг. Ард түмний эрх зөрчигдөж байна шүү дээ.

Миний хувьд хуулийн хэрэгжилтийг хангахын тулд нэг анхаарах ёстой салбарыг сэтгүүл зүй гэж боддог. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө, дуу хоолойг  нээлттэй байлгаасай гэж хүсдэг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn