Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Дорнод аймгийн Ардын их хурлын депутат, Гавьяат малын эмч Б.Жадамбаа: Монгол Улсын Үндсэн хууль баталсан 430 депутатын ганц барга хүн байлаа

-1992 оны Үндсэн хууль батлагдахад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын засаг даргын албыг хашиж байлаа. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хууль баталсан 430 депутатын доторх ганц барга хүн байв. Ингээд нутаг буцахдаа хүний эдийн засгийн эрх чөлөөг хамгийн түрүүнд хангах ёстойг ухамсарлаж, нэгдлийн өмч хувьчлалаар 690 хүнийг өмчтэй болгож байлаа.

Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болж, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, түүний үнэ цэнийг дэлхий нийтэд ойлгуулсанд Монгол Улсын иргэний хувьд баярлаж явдаг. Түүнчлэн Монгол Улс Монгол нэрээрээ дэлхийд алдаршиж, монгол хүн дэлхийн аль ч өнцөг булан бүрд аж төрж, амьдрах бүрэн боломж нээгдсэн. Мөн монгол хүн өмчтэй байж, өмчөө захиран зарцуулж, 1.5 сая км2 газар нутгийнхаа эзэн нь байхаар Үндсэн хуулиа зарлан тунхагласан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn