Ц.МЯГМАРБАЯР

 

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахад хамгийн гол гацааж байгаа заалт бол АМНАТ. Уг нь энэ тухайд Засгийн газар бодлогоо нэгтгэж УИХ-д оруулж батлуулах ёстой ч боловсруулсан хувилбарыг нь Сангийн яам зөвшөөрөхгүй байдалтай байна. Тиймээс УИХ-ын гишүүд боловсруулж өргөн барих тухай ярьж байна. Гэхдээ өнөөдрийн мөрдөж буй АМНАТ-ийн  бодлогоор бид ямар ч зэсийн ордыг ашиглах боломжгүй нөхцөлд байна. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн орлогын эх үүсвэрийг газрын хэвлийн баялгийн өгөөж буюу орлогыг АМНАТ-ийн орлого, тусгай АМНАТ-ийн орлого, Төрийн өмчит компанийн ногдол ашиг зэргээр бүрдүүлж энэ нь өнөө үеийн болон ирээдүй үеийн иргэдийн эрх ашгийг тэнцвэртэй хангах ёстой гэж үзэж буй.

Үүнийг Үндсэн хуулийн зургаагийн 2-д заасан Монгол Улсын газрын доорх хэвлийн баялаг бүх  ард түмний мэдэлд байна. Энэ баялгаас хүртэх өгөөж одоо болон ирээдүй хойч үеийнхэнд ижил тэнцүү байна гэсэн зарчмыг тогтоож өгсөн. Тэгвэл үүнийг хэрхэн хангаж байгааг анзаарвал Улсын нэгдсэн төсөвт Газрын хэвлийн баялгийн орлогоос 68.5 хувийг өнөөгийн иргэдийн хэрэгцээнд зарцуулж байгаа бол ирээдүй хойч үедээ 27 хувийн орлогыг хуримтлуулж байгаа аж. Тэгэхээр энэ хуваарилалт тэгш байх ёстой гэсэн зарчим алдагдаж байгаа юм. Баялгийн сангийн болон  Ирээдүйн өв сангийн тухай хуулиар АМНАТ-ийн нийт орлогын тодорхой хувийг Тогтворжуулалтын санд мөн тодорхой хувийг Орон нутгийн хөгжлийн санд үлдэх хэсгийн  65 хувийг Ирээдүй өв санд тус тус төвлөрүүлдэг. Харин 35 хувийг төсвийн урсгал зардалд зарцуулдаг.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.18 № 239 (7736) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn