Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улс болон АНУ-ын хооронд байгуулсан түншлэлээр хэрэгжсэн Улаанбаатар хотын ирээдүйн усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг  Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламж Усны компактын гэрээгээр таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Хагас тэрбум орчим доллар буюу 1.64 их наяд төгрөгийн "Усны компакт"-ын нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 94 хувьтай байна. Энэ төсөл, хөтөлбөрийн үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая шоо метрээр нэмэгдүүлнэ. Түүнчлэн 18 сая шоо метр хаягдал ус дахин боловсруулна. 108 ус түгээх байрыг автомат ажиллагаанд шилжүүлж, 24/7  усаа авах боломжтой болж байгаагаар уг төсөл амжилттай хэрэгжиж дуусах шат руугаа орсныг өчигдөр “Усны тухай ярилцъя” сэдэвт сэтгүүлчидтэй хийх уулзалтын үеэр хэрэгжүүлэгчдийн зүгээс онцолсон юм.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.16 № 237 (7734) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn