Өчигдөр “Олон улсын хүний эрх”-ийн өдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг соёрхон баталснаар жил бүрийн энэ өдрийг олон улсын Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Эл өдрийг тохиолдуулан ХЭҮК 2005 оноос эхлэн “Хүний эрхийн үндэсний форум”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жил тус форумыг “Хамтын эрх-Хариуцлага” сэдвийн дор зохион байгууллаа.

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Техник, технологийн хөгжил дэвшил бидэнд үнэлж баршгүй ололт амжилт авчирсан хэдий ч зарим талаараа нийгмийн бодит амьдралд эрсдэл учруулж, цахим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил цаашид нэмэгдэх хандлагатай байна. Цахим орчинд хүний эрхийг зөрчих, жендерт суурилсан хүчирхийлэл, цахим болон бодит орчинд хүүхдийн эрх зөрчигдөх, хүний эрхийг хамгаалахад шинэ сорилтууд бидэнд тулгарсан. Тиймээс улс орнууд кибер аюулгүй байдлыг хангах, цахим орчинд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал болж байна.

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.11 № 233 (7730) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn