Бизнес эрхлэгч танд брэндээ олон мянган үзэгчдэд  хүргэх онцгой  боломжийг "KHARKHORUM 360° фестиваль олгож байна. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй "KHARKHORUM 360° фестиваль энэ жил өмнөхөөсөө илүү том орон зай, илүү олон үзэгч, илүү өргөн хүрээтэй хөтөлбөрөөр шинэ өнгө төрхийг бий болгожээ. Энэ жил анх удаагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах бөгөөд фестивалийн орчин, тайз бүхэлдээ таныг  цоо шинэ ертөнцөөр аялуулах болно. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метр урт, 360 градусын дэлгэц нь фестивалийн  гол онцлог байх юм.360 градусын дэлгэц нь үзэгчдэд урлагийн бүтээлийн нэг хэсэг болсон мэт сэтгэгдэл төрүүлж,  дуу дүрслэл,  лазер шоу,  байгалийн үзэсгэлэнг хослуулсан  дахин давтагдашгүй  орчныг бүрдүүлнэ.

Фестивалийн тасалбарыг дараах платформуудаас авах боломжтой

EventX.mn

Ticket.mn,

Shoppy.mn

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: Наймдугаар сарын 22-23-нд