2025 онд Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүний экспортыгнэмэгдүүлэх чиглэлээр бодлогын цогц арга хэмжээг хэрэгжүүлэв. Хил дээрхуримтлагдсан нүүрсний овоолгыг шийдвэрлэж, тээвэрлэлтийг оновчтойзохион байгуулах, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыгхийснээр экспортын орлого өсөхөд чухал нөлөө үзүүлсэн байна. Үүнтэйзэрэгцэн гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт, “Монголынхөрөнгийн бирж” ХК-ийн идэвхтэй сурталчилгаа нь арилжааны дүнгнэмэгдүүлэхэд бодит түлхэц болсон. 

2025 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар нийт 937 удаагийн цахимдуудлагаар 23.4 сая тонн бүтээгдэхүүнийг 5.95 их наяд төгрөгөөрарилжаалсан нь өмнөх үеийнхээс огцом өссөн үзүүлэлт болсон байна.

Эхний хагаст 1.4 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн бол хоёрдугаар хагаст4.55 их наяд төгрөгийн арилжаа хийж, худалдагч компаниудын нэмэлт орлого270.1 тэрбум төгрөгт хүрсэн нь арилжааны тоо хэмжээ 239 хувь, үнийн дүн226 хувиар өссөнийг харуулж байна гэж TDB securities долоо хоногийн ээлжит тоймдоо мэдээлсэн байна.  

 

Эх сурвалж: zms.mn