Узбекийн нийслэл Ташкент хотноо болж байгаа энэхүү арга хэмжээ нь "SheScience 2025: Шинжлэх ухаан, инновацийн экосистемийг нэгтгэх замаар бүс нутгийн хөгжлийг урагшлуулах нь" уриан дор зохион байгуулагдаж байна. Азербайжан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орны 60 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна. Форумд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын илтгэл тавьж, хамтарсан мэдэгдэл гаргана гэж Узбекистаны хэвлэлүүд мэдээлсэн байна.