Xяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх нь олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болоод буй. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор сэтгүүлч С.Будрагчаа Б.Эрдэнэсүхтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн У нар гэрийнх нь тавилгыг зөөжээ гэх утга бүхий бичлэгийг цахим орчинд нийтэлсэн. Тус бичлэгийг Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав СӨХ-ны камерын бичлэгээс хуулж авсан хэмээн тайлбарласан юм. Тэгвэл тус камерын бичлэгтэй холбоотойгоор Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Угалзцэцэг “Камерын бичлэг шүүхийн тулд заавал цагдаагийн зөвшөөрөл авдаг. Гэвч ямар ч зөвшөөрөлгүйгээр камерын бичлэг шүүж, түүнийгээ цахим орчинд намайг гэж С.Будрагчаа сэтгүүлч нийтэлсэн. Миний зүгээс С.Будрагчаа сэтгүүлч дээр ХУД-ийн цагдаагийн газар гомдол гаргасан. Одоог хүртэл хариу нь ирээгүй байна. Мөн тэр камерын бичлэгийг дахин шүүж өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсэж байна. Давхрын камерыг шүүх юм бол би тэнд байсан эсэх нь тодорхой харагдана. Аливаа зүйлийг зөвхөн нэг өнцгөөс л харж, харлуулдаг, ямар ч баримт нотолгоогүйгээр хүний нэр хүндэд халдаж буруутгадаг баймааргүй байна. Эцэст нь хүний гэр бүл үймүүлж, хүүхдүүдтэй нь гэрээс нь хөөж гарган, эд хогшил зөөсөн зүйл огтоос байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм. Дэлгэрэнгүй унших: https://www.zms.mn/a/102948
Усны нөөцгүй газар мод тарьснаар компаниуд олон тэрбумын хохирол амсжээ
Энэ намрын мод тарих өдрүүдийн үеэр Хөгшин Орхон голын ойролцоо мод тарьсан уул уурхайн төрийн өмчит болон хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дунд усны хэрүүл болж байхтай таарсан юм. Учир нь тэдний тарьсан мод усалгаа муугаас 50 хувь нь үхсэнээс болжээ. Энэ газар бол Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 10 гаруй км газарт орших Их хаадын өлгий нутаг болох Хархорум хотын цэцэрлэгт хүрээлэн юм. Иргэдийнх нь хэлдгээр иргэнгүй хотод ийнхүү мод тарихтай зэрэгцэн усны маргаан дэгдсэн байна. Тэд усалгааны систем угсарсан "Гранд холдинг" компани руу хандаж “Танайх усны судалгаагаа муу хийсэн. Усалгааны системээ буруу угсарсан. Нүх нь зөрсөн, даралттай ус ирэх үед холбосон холбооснууд бүгд мултарсан. 19-ын хоолойд 100 метр тутамд усны нөөцийн сав хийх байсан. Нөөцийн савгүйгээс нэг машин явж ирэх 30 минутын хугацаанд ус дуусчихдаг. Цооногийн нөөцөө бэлтгэх байсан. Гүнээс гарсан хага ташсан усны жаврыг гаргах нөөцийн сав зайлшгүй байх ёстой байдаг. Манай талбай дээр гаргасан худгийн зөвхөн нэг нь л ажилласан. Бид зунжин, намаржин хоёр портер хөлсөлж, гүйцэтгэгч компаниа шахаж механикаар усалсан. Гурван жилийн хугацаанд алийн болгон ингэж услах билээ. Төсөвлөсөн зардал нэг дахин өссөн” гэх мэтээр шүүмжлэл тасрахгүй байв. Дэлгэрэнгүй унших: https://www.zms.mn/a/102951
“Рио Тинто”-д арбитр дээр буулт хийж Оюу толгойн авлигын сэдвийг үүрд хаах уу

Татварын ерөнхий газраас 2018 онд “Оюу толгой” ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийсэн. Тэгээд 155 сая ам.долларын зөрчил илрүүлж, акт тавьсан. “Оюу толгой” ХХК дээрх дүнгээс 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Харин “...Үлдсэн 150 сая ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ мэдэгдсэн. Хоёр тал 2018 оноос хойш хоёр жил орчим хугацаанд татварын дээрх зөрчлийг шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзаж яриа хэлэлцээ хийсэн. Гэвч ойлголцолд хүрч чадаагүй юм. Тиймээс “Оюу толгой” ХХК-иас 2020 онд Лондон дахь Олон улсын арбитрын шүүхэд хандсан. Тэгэхдээ тус компаниас “...Татварын асуудлаар харилцан ойлголцож, шийдвэрлэх арга замыг олохын тулд Монгол Улсын Засгийн газар, татварын албаны төлөөлөгчидтэй хичээнгүйлэн хамтарч ажилласаар ирсэн. Олон улсын арбитрт хандах нь энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн гарц болно гэж үзлээ” гэж олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байв. Тэр дагуу тус арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан татварын асуудлаар маргаан үүссэн. Энэ хооронд хоёр тал шүүхээс өмнө тохиролцохыг хичээж удуу дараа уулзалтуудыг хийсэн. Гэхдээ тус компани Татварын ерөнхий газраас ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох нэг их наяд 26 тэрбум төгрөгийг 2021 онд Монгол Улсад шилжүүлсэн. Харин уг мөнгийг цар тахлын үед иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох Засгийн газрын шийдвэр гараал тараачихсан. Дэлгэрэнгүй унших: https://www.polit.mn/a/108646

