Сүүлийн саруудад TikTok платформ дээр залуусын дунд хуримтлал, төсөвлөлтийн шинэ чиг хандлагууд эрчимтэй тархах болжээ. Zen үеийнхэн мөнгөний сахилга батад илүү анхаарч, амьдралын хэв маягтаа санхүүгийн дадлыг бий болгох сонирхолтой сорилтуудтай хослуулж байна.
“Loud Budgeting” буюу төсвөө нээлттэй зарлах

TikTok-ийн хамгийн хүчтэй трэндүүдийн нэг бол “loud budgeting”. Энэ нь хэрэглэгчид өөрсдийн хэмнэх зорилго болон зарлагаас татгалзсан шийдвэрээ олон нийтэд ил тод хуваалцдаг шинэ хэв маяг юм.
Шаардлагагүй зардлыг багасгахдаа нийгмийн дэмжлэг авах нь илүү үр дүнтэй гэж Gen Z үеийнхэн үзэж байна.
“No-Spend Challenge” буюу зарлагагүй өдрүүд

Хүмүүс 7–30 хоногийн хугацаанд хэрэгцээгүй зүйлд огт мөнгө зарцуулахгүй байх сорилт хийж, үр дүнгээ бичлэгээр харуулдаг. Энэ сорилт богино хугацаанд тодорхой зорилго тавьж хэмнэлтийг бодитоор мэдрүүлэх давуу талтай.
“Cash Stuffing” буюу бэлэн мөнгөө зориулалтаар нь ангилан хадгалах арга

Энэ арга эргэж ирлэн гэж хэлж болно. Бэлэн мөнгийг юунд зориулах гэж байгаагаар н. ангилж, тус тусад нь дугтуйнд хийдэг уламжлалт арга TikTok-т дахин моодонд орж байна.
Энэ нь зарлагаа нүдээр харах боломж олгодог тул өсвөр насныханд хүртэл санхүүгийн ойлголт төлөвшүүлэхэд эерэг нөлөөтэй гэж үздэг.
“Financial Cleanse” буюж Санхүүгийн 30 хоногийн цэвэрлэгээ

Сар бүрийн зарлагаа ангилан, хэрэггүй бүхнийг хасч, хэмнэлтийн сахилга батыг бий болгох сорилт. Энэ хандлага нь төсөвлөлттэй амьдралын хэв маягийг тогтвортой болгохыг зорьдогоороо онцлогтой.
Хэт хэмнэлт ба “мөрөөдлийн санхүү” контентууд

Зарим TikTokер хуримтлалыг илүү сонирхолтой харагдуулахын тулд “мөрөөдлөө биелүүлэх”, “таталцлын хууль” гэх мэт контенттай хослуулж байна.
Эдгээр нь практик мэдээллээс илүү визуал, урам өгөх контент хэлбэртэй ч Зэн үеийнхний анхаарлыг ихээр татаж байгаа.
Яагаад эдгээр чиг хандлага хүчтэй тархав?
Залуус мөнгөний дарамтыг илүү мэдрэх болсон.
Санхүүгийн тодорхойгүй байдал.
Хэмнэлтээ олон нийтийн дэмжлэгтэй хийх нь илүү урам зоригийг төрүүлдэг.
Богино хэмжээний видео санхүүгийн ойлголтыг хөнгөвчилдөг зэрэг болно.
Эх сурвалж: zms.mn